26

302 27 22
                                    

Chanyeol

Анх Эйфелийн цамхаг харах гээд ирсэн газраа суучхаад би гитараа тэврэн эргэлзэнгүй хэдэн хөг тоглож үзнэ. Тэр яг хажууд минь суугаад надруу бас гитарлуу тун анхааралтай бас догдлолтойгоор ширтэх аж. Харц нь жаахан хүүхдийнх шиг гэрэлтэж байн байн миний зүг тоглож эхлэхийг минь сануулах ширтэнэ.

Би нэг сайн амьсгаа авч аваад эгцэрч суун хамгийн түрүүнд тархинд орж ирсэн аяа тоглож эхлэв. Маш удаан гитар тоглоогүй бас дээрээс нь яг одоо Жосе намайг харж байгаа болохоор би сандарч байгаагаа мэдрэв. Тоглож байгаа танил ая минь тэр хавиар нэг тун намуухан цуурайтах үед тэр гитарлуу харсан чигтээ инээмсэглэж байв. Өнөөх сандрал бас танил бус мэдрэмж бүхэн аажмаар замхарч алга болон биеэ барьсан байдал минь сулрах аж.

Удаан уулзаагүй дотно хүнтэйгээ эцэст нэг уулзах үед эхэндээ яахаа мэдэхгүй эвгүй байдаг. Гэвч харьцаж эхлээд хамт суугаад юм ярих үед эвгүй байдал аажмаар алга болж бүх зүйл хэвэндээ орох шиг болдог. Энэ мөчид би яг л ийм зүйлийг мэдэрч байсан юм. Гитар миний хувьд салшгүй чухал зүйл минь байсан. Бас миний хамгийн их хайрладаг зүйл байсан.

Би тэр үеүдэд өдөржин шөнөжин гараа цэврүүттэл тоглодог байсан ч огт залхаж ядардаггүй байснаа одоо ч тод санаж байна. Гар өвдсөн ч эргэн тойрны хүмүүс хэтэрхий удаан тоглосонд минь залхах ч би тоглоод бас тоглоод л байдаг байсан. Маш аз жаргалтай сэтгэл дүүрнээр би гитарт сүнсээ худалдчихсан юм шиг нэгэн явдаг байлаа.

Тэр өдрөөс хойш би ахиж хэзээ ч гитар тоглоогүй. Харин одоо тоглож байна. Бүр тийм удаан тоглоогүй атал нот бүр даралт бүр тархинд минь одоо ч тод хэвээрээ байна. Нэг л чөлөөлөгдөж байгаа юм шиг тайван мэдрэмж төрнө. Нисэж байгаа юм шиг, ямар ч хүнгүй өндөр уулан дээр гараад сэтгэлээ онгойтол хашгирч байгаа юм шиг санаа зовох зүйл юу ч байхгүй би бүхнээс хараат болсон мэт л санагдана.

Тэр гитар тоглохыг минь харангаа аянд нь тохируулах шиг доороо хөнгөхөн бүжиглэх бол би түүнрүү нэг бас гитарлуугаа нэг хараад тоглосоор л байлаа. Утсыг нь хүчтэйхэн татах бүрт Жосе яг л рок хөгжмийн концерт үзэж байгаа хүн шиг толгойгоо сэгсрэх бол би түүний хэтэрхий өөрийнхөөрөө байдлыг харан инээд алдаж байв.

Хажуугаар зөрж байсан цөөхөн хэдэн хүн байрандаа зогсоод бидний зүг чимээгүйхэн ширтээд зогсох аж. Бүхнийг мартчихсан юм шиг суусан чигтээ хөнгөхөн бүжиглэх Жосе ханахгүй юм шиг хар гитараа тоглох би. Яах аргагүй бид Тинкербэлл Питер Пен хоёр.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now