05

866 98 9
                                    

Jose Kim

- Чи хамгийн хөөрхөн нь байна.

Бүжгийн талбайруу алхангаа Сэүн чихэнд минь ийн шивнэх үед би хариу болгож ердөө инээмсэглэв. Харц минь орж ирмэгцээ харсан тэр хүн дээр тогтоно. Пак Чанёол тэр нэг танихгүй бүсгүйтэй бүжиглэнгээ миний зүг ширтэж байлаа. Хэдий тэр нүүрнийхаа талыг багаар халхалчихсан байсан ч гэлээ би түүнийг шууд л таньж байсан юм. Тэр том бие хоёр дэлдэн чих бас уруул нь магад би түүнийг хаанаас нь ч яаж ч харсан таних биз.

Сэүн бид хоёр хөтлөлцсөөр бүжгийн талбайд орж ирмэгц өнөөх доргио ая уянгын аяар солигдож орхив.

- DJ нь их мэдрэмжтэй хүн бололтой шүү.

Сэүн миний зүг инээсээр сул гараа надруу сунгах үед би түүний гаран дээр нь гараа тавин харин нөгөө гараа мөрөн дээр нь тавьлаа. Харин түүний гар бэлхүүсээр минь ороон өөртөө наан аяндаа зохицон хөнгөхөн бүжиглэнэ.

Надад У Сэүн таалагддаг. Учир нь тэр надруу ойртох гэж хичээдэг цаг ямагт надруу тэмүүлдэг болохоор. Бас царайлаг эелдэг. Тиймээ би түүнд дургүй байх шалтаг надад өчүүхэн төдий ч болов байхгүй билээ.

Гэсэн ч харц минь цаахан талд бүжиглэх өөр хоёр хосруу гүйж байв. Би Чанёол ба танихгүй бүсгүй яаж наалдаад ямар ойрхон бүжиглэж байгааг ажиглаж байлаа. Чанёол ч бас надруу ширтэнэ. Өнгө өнгийн гэрэл бидний нүүрэн дээр тусаж бүжгийн хосууд минь бидэнд бүр ч наалдах аж.

Үнэн хэрэгтээ тэр мөчид намайг хачин тухгүй мэдрэмж ороож авах нь тэр.

Нуруу нь ил гарсан даашинз өмссөн бүсгүйн нарийхан эмзэг нуруун дээр Пак Чанёолын булчинлаг том том гар яаж байрласныг харахад тэр бүсгүй Чанёолын тэвэрт наалдаад ямар дотно байгааг ажиглах үед...

Би ердөө тэр бүсгүйн оронд баймаар санагдсан юм. Чанёол надад ойртоод ингэж бүжиглэх үед яаж мэдрэгдэх бол. Тэрний гар миний бэлхүүсэн дээр байрлаж амьсгал нь чихийг минь ирвэгнүүлж би тэрэнд тэр надад хүрэх мөчид ямар санагдах бол?

Хачин хөгийн атаархсан мэдрэмжээ мэдрээд би бүр дотроо солиорох шахаж байв. Эмэгтэй хүн бүр шуналтай бас атаархуу. Ялгаа нь тэр шунал ба атаархлын хэмжээндээ л байдаг юм. Харин миний хувьд шунал минь хэтэрхий их байсан юм. Муу зүйл гэдгийг мэднээ. Шуналтай байх буруу.

Гэвч хүссээр байдаг зүйлийг би яалтай.

Сэүн надруу минут тутам ойртож байлаа. Би эцэст нь нэг түүнрүү харан инээмсэглэв. Түүний намайг тэврэх тэврэлт бүр ч чангаран бага багаар ойртсоор л байлаа. Тэр энэ удаад шал хуурамчаар инээмсэглэсэнгүй чихэр шиг нялуун үг ч хэлсэнгүй. Харин чимээгүй л надад бүр ч наалдаад өндөр хамраараа хацрыг минь бас чихийг минь ирвэгнүүлж байлаа. Түүний амьсгал мэдрэгдэж бидний хоорондох зай бүр ч багасгахтай зэрэгцэн би нүдээ анив.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now