25

289 31 31
                                    

Jose Kim

Надад хайртай ч хэлдэггүй нэгэн. Намайг хүсдэг ч хүрэхээс хэтэрдэггүй нэгэн. Намайг үзэн яддаг ч муухай харахаас хэтэрдэггүй нэгэн. Надад дургүй гэдэг ч үргэлж хажууд минь байхыг хичээдэг нэгэн. Ууртай юм шиг атлаа хэнээс ч илүү уужуу нэгэн.

Хайрлахгүй гэж шийдсэн ч тэр бодлыг минь үгүй хийж бодлыг минь өөрөөрөө дүүргэдэг нэгэн.

Хэзээ нэг өдөр би түүний тухай бодох бүртээ энэ бүгдийг хамгийн түрүүнд бодох байх. Надруу ямар зөөлнөөр ширтэж надад ямар хайрламаар тайван хүрдгийг нь би бодож санаж өөрийгөө зовоосоор л байх болно.

- Манай казиногоор үйлчлүүлж байгаад баярлалаа.

Тун ихэмсэг ч гэлээ намблаг инээмсэглэл тодруулсаар тэр саяхан ирсэн хүндтэй зочноо угтах аж. Би түүний хажууд зогссон чигтээ бидний урд ирэн зогссон Европдуу бас ширүүн төрхтэй эрлүү ширтэн зогсоно.

- Покер мангасууд намайг тосож авч байгаад би үнэхээр баяртай байна. Төсөөлж ч байгаагүй хүмүүс байна шүү. Би та хоёрын талаар маш их сонссон. Ихэвчлэн Солонгост байдаг гэсэн болохоор чинь энд байх юм гэж огт бодсонгүй.

Өнөөх эр ширүүн төрхөндөө баймгүй тун эелдэг энгийн инээмсэглэсээр эхлээд Чанёолтой дараа нь надтай гар барин мэндэллээ.

- Таныг бидний тухай мэддэг гэдгийг сонсох үнэхээр таатай байна. Энэ казиногын гол эзэн хүсэлт тавьж биднийг танд тусгайлан үйлчлүүлэхээр авч ирсэн юм.

- Тэр хүн ч тэгвэл алдаагүй байна шүү. Намайг Покерт нугасгүй гэдгийг мэдэж л дээ.

Миний эелдэгхэн үгний араас өнөөх эр нүүр дүүрэн инээсээр бидний анхны уулзалт тун явцтай бүтэмжтэй үргэлжлэх аж.

- Ингэхэд бидэнд та хоч хүртэл бодож олсон бололтой. 'Покер мангасууд'

Чанёолд тун таатай байгаа бололтой нүүр дүүрэн инээсээр ийн хэлэх үед өнөөх эр ч бас инээд алдах аж.

- Үгүй дээ. Миний зохиосон хоч биш. Та хоёр мэддэггүй юм шиг байна, үнэндээ та хоёр покер донтнуудын дунд маш алдартай. Тэд тоглолтоос чинь үлгэр жишээ авч бас хоч хүртэл зохиосон нь энэ байгаа юм. Та хоёрыг гар нийлж тогловол хэнд ч дийлддэггүй гэдэг юм билээ. Бас соёлтой байхгүй бол хамт байхаараа мангас шиг л ширүүн гэлцдэг. Үүнийг ч бас мэдээгүй юу?

Өнөөх Европ эр ерөнхийдөө бол Алекс ноён хэзээ язааны танилтайгаа харьцаж байгаа юм шиг ийн хэлэх үед бид хоёр өмнө нь ганц ч удаа сонсож байгаагүй зүйлсээ сонсон нэгэнрүүгээ том нүдлэн харна. Биднийг хамт байхаараа дийлддэггүй гэдэг яриаг мэддэг байсан ч гэлээ ийм олон хүн бидний тухай мэдэж бас хоч хүртэл өгсөн байгааг сонсох үнэн хэрэгтээ сонирхолтой байлаа.

°LOTTO ° [completed] Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang