17

379 36 9
                                    

Jose Kim.

Нэлээн дээр үеэс хойш тодорхой хэлвэл би покер тоглоомын донтон болж эхэлснээсээ хойш санаж үгүйлэх аль эсвэл дурлах догдлох мэтийн юмнаас хол болж орхисон байлаа. Цаг ямагт гартаа хэдэн хөзөр хольж сольж эргэлдүүлээд л өрсөлдөгчгүй үедээ тархин дотроо бяцхан өрсөлдөөн төсөөлж бодоод л ямагт ялагч нь би байсаар л ирсэн. Үеийн хүмүүсийн минь тархинд ажилтай болохсон эсвэл сайхан амьдрахсан аль эсвэл дурлахсан гээд л бодлууд эргэлддэг байх үед би нэг сайхан тоглохсон гэж хүснэ. Угаас би нэг л гаж бас өөр. Гэхдээ энэ өөр гэдэг нь би өөрийгөө бусдаас онцгойлж хэлж байгаа юм биш. Өөр гэдэг зүйл дотроо янз янзын хэмжүүртэй байх юм бол миний өөрийгөө 'өөр' гэж үнэлэх хэмжүүр хамгийн доод байрыг эзлэх тийм л утгаар оршдог байв. Онцгой хөөрхөн биш гаж этгээд. Ийм л байдал.

Гэхдээ гаж этгээд байдлаа би бага багаар гээх аж. Казинод ирснээс хойш зорилгоо биелүүлэх гэж хичээж эхэлснээс хойш Пак Чанёол түүнтэй хамт байх цаг мөч бүрт би өөрчлөгдөж байв. Үргэлж муудалцаж нэгнээ уурлуулж эсвэл салахгүй юм шиг наалдаж нэгнээ хайрлаж байгаа мэт хүндлэнэ. Энэ бүгд утгагүй бас донсолсон. Гэхдээ энэ донсолгоонд миний тэр этгээд гаж байдал гээгдэж байсан юм. Яг л халаасаараа дүүрэн чихэр чихчихээд овон товон замаар гүйх үед тэр чихрүүд унаж алга болдог шиг. Миний этгээд байдаг Пак Чанёолын бас миний донсолсон аашинд гээгдэн би 'энгийн' нэгэн болох замруу дөхөж байгаагаа бага багаар ойлгож байв. Иймээс би бүр ч илүү болгоомжилж бас зорилгоо өдөрт хэдэн зуун удаа өөртөө сануулж бодлоо цэгцэлдэг байлаа.

'Хайр хөөх чиний зорилго биш. Ялангуяа хайрлах хүн чинь Пак Чанёол бүр ч биш'

Хэрэв би робот бол энэ миний зөрчиж болохгүй хамгийн том тохиргоо ажээ.

- Жосе хадагтай та энд өнөөдөр байх дэмий. Цагдаа нарын нүдэнд битгий өрт.

Өглөө яг ирдэг цагтаа Казинод ирэх үед хэн ч байхгүй юм шиг хов хоосон байхын дээр Кёнсүү байдгаараа хөмсгөө зангидчихаад ийн хэлэх нь тэр.

-Юу? Цагдаа?

Гэнэтийн мэдээнд цочирдож ядсаар би ийн асуух үед тэр шуудхан толгой дохиж харагдана.

-И ноёны үлдээсэн хүн цагдаа нарт ам нээчихэж. Одоо их гурвал дээр хар тамхи худалдаж авсан борлуулсан гээд хэрэг бараг үүсчихсэн. Тэд нарыг өглөө бүгдийг нь цагдаа нар баривчлаад явсан. Чанёол ноён намайг таныг хамгаал гээд нааш нь явуулсан юм. Та энд байж болохгүй.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now