04

980 100 15
                                    

Chanyeol

Ойлгомжгүй хөвөрсөн тэр мэдрэмжүүд намайг түгшээж байсан.

Чи надад нөлөөлж байсан болохоор.

Чи мэдрэмжийг минь өөрчилж байсан болохоор

Би чамаас зугтахыг хүссэн.

***

- Чанёол.

Покер өрөөнөөс гараад явж байхад Жосегийн дуудах хоолой дуулдан би санаа алсдаар эргэж харлаа. Тэр одоо ч хүрмийг минь нөмөрсөн чигтээ тун жаргалтай инээмсэглэж байлаа. Ёжтой биш харин энгийн энэ инээмсэглэл үнэндээ тийм ч дургүй хүргэм биш юм.

- Түрүүн надад тусалсанд баярлалаа.

Урд минь тулж ирмэгцээ тэр ийн хэлэх үед би шоолох шиг инээд алдсаар толгой сэгсэрлээ. Цаахан талд Кай Сэүн хоёр ч мөн өрөөнөөс гарч ирж харагдана.

- Хөөе хэн чамд тусалсан юм? Би зүгээр л 'их гурвал дундаа нэг хүүхэн хэрэглэдэг' гэдэг юм сонсохыг хүсээгүйдээ тэгсэн юм за юу.

Бараг л хамгийн үл ойшоосон зэвүүнээрээ хэлэх гэж оролдсон ч тэр үгийг минь тоосон шинжгүй инээмсэглэсээр л байлаа.

- Миний тооцоолсноор чиний гарт хамгийн том мод байсан. Гэтэл чи ялах боломжоо надад зүгээр л тавиад өгчихсөн. Би ямар нэг сайхан сэтгэл мэдэрсэн шүү Чанёол. Нуух гэж оролдоод хэрэггүй.

Тэр мөрлүү минь хөнгөхөн нөхөрсөг цохьсоор инээх үед би хөмсгөө байдгаар нь зангидсаар түүнд нөмөргөсөн хүрмээ шүүрэн авлаа. Би сайхан сэтгэлтэй гэж хэлүүлэхийг үнэхээр хүсээгүй юм. Ялангуяа тэрэнд. Жосед сайн хүн шиг харагдахыг хүсээгүй.

- Ганц тусалсан гээд хөөрөхөө боль. Би одоо ч чамд дургүй. Одоо ч чамд бүрэн итгэж чадаагүй явна. Цаашдаа ч тийм байх болно. Надтай зууралдхаа больсон чинь дээр. Оронд нь зүгээр л казиногоор тарчихсан тэр цуурхлаа намжаахыг оролд.

Жосегийн өнөөх жаргалтай инээмсэглэл нь аажмаар сарьнахтай зэрэгцэн би үг дуугүй хүрмээ өмссөөр цааш эргэн явлаа.

Ардхан талд Сэүний

- Тэр угаасаа муухай ааштай. Битгий тоо.

Гэх хальт дуулдсаар өнгөрлөө. Кёнсүү хажууд минь алхангаа толгой сэгсрэх л харагдана.

- Та хоёр сая хамтарч байхдаа үнэхээр догь харагдаж байсан юмсан. Зэвүүн байдлаараа та хоёр тун таарамжтай юм шиг санагдсан.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now