09

756 72 20
                                    

-Даргаа. Яг одоо боомт дээр хар тамхины наймаачид байгаа гэдэг мэдээ ирсэн байна. Хөдлөх үү?

Бэкхён яаран гүйж орж ирмэгцээ ийн илтгэх үед Крис Вугын нүд нь сэргэн шууд л суудлаасаа бослоо.

- Нэмэлт хүч цуглуул яг одоо явцгаая.

Тэр цагдаагын хэлтсийн коридороор түргэн түргэн алхсаар ийн хэлэх үед Бэкхён шууд л толгой дохин холбоогоо гаргаж ирлээ.

- Яг одоо 3р хэлтэс дээр яаралтай нэмэлт хүч хэрэгтэй байна. Ахин хэлье 3р хэлтэс дээр нэмэлт хүч хэрэгтэй байна. Дууслаа.

- Хүлээж авлаа. Дууслаа.

Холбооны цаанаас өөр нэг эрэгтэйн дуу ийн гарахтай зэрэгцэн тэд хувцас солих өрөөнд орж ирэн түргэн түргэн тоноглосон хувцсаа өмсөв. Крисийн нүүрэнд тун бахдалтай инээмсэглэл тодорсон байх бөгөөд тэр гар буугаа шууд л цэнэглэн хэзээ ч буудахад бэлэн болгоод энгрийнхаа халаасанд хийн савхин бээлийгээ өмсөх аж.

- Даргаа. Энэ удаад бид хүний аминд хүрэлгүй шууд барих хэрэгтэй байх.

Бэкхён хувцаслангаа Крисрүү харсаар ийн хэлэх үед Крис чимээгүйхэн жуумалзах ажээ.

- Энэ удаад алахгүй харин бэртээх болно. Байцаалт авах хэрэгтэй болохоор бид тэднийг амьдаар нь барих ёстой.

Тэд өөр зүйл ярьсангүй өрөөнөөсөө гарж ирэх мөчид хэдийнээ нэмэлт хүч цуглачихсан тэднийг хүлээж байх аж. Тэд алхаан дундаа цагдаа нартай ёсолсоор том машинд суун хөдлөв. Дуу дохиогоо хангинуулан их л сүртэй давхих цагдаагын машинууд гудамжаар холхих хүмүүсийн анхаарлыг татах ажээ.

- Оргодлууд үнэндээ газ дэлбэрснээс болж үхээгүй биз дээ?

Машин дотор суусан үл танил эр ийн асуух үед Бэкхён гэм хийсэн шинжтэй доош харан суух бол Крис бахдалтай гэх чинь инээмсэглэн хэнэггүй гэх чинь толгой дохино.

-Мэдээж шүү дээ Ким Жүнмён. Би зүгээр л тэр хог шааруудыг амьд явж байгааг нь бодохоор уур хүрээд байсан юм.

-Чи гэмт хэрэгтнүүдийг золгүй явдлаар алаад байж болохгүй.

Ширүүн эршүүд төрхтэй эр буюу Ким Жүнмён ахлах Крислүү ширүүхэн харсаар ийн хэлэх үед Крис чимээгүй л цонхоор харан суух аж. Гартаа барьсан жижигхэн халаасны эвхэгддэг хутгаа нэг дэлгэж нэг эвхэх нь тэр юу ч юм бодон суухыг илтгэх аж.

- Ингэж л хэрэгтнүүдийг хөнөөхгүй бол би одоо мөрдөж байгаа том хэргээ илрүүлсэн хойноо тэсэхгүй хэн нэгнийг алчих байх. Тэгсэн ч зүгээр үү?

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now