28

277 27 18
                                    

5 жилийн өмнө Шанхай хот.

Бүрхэг ч гэлээ бороогүй зэврүүхэн өдөр танил залуухан эр Шанхай хотын гудмаар алхана. Духныхаа урдуур унжуулсан буржгар хар үс, хаанаас ч харсан танигдам том өндөр бие, хэн ч харсан залуухан хөвгүүн байх даа гэж бодом энгийн л нэг малгайтай цамц уранхай жинс түүнийг хотын иргэдээс нэг их ялгаруулж харагдуулахгүй байх аж. Саяхан жижиг мухлагаас авсан чихэвчинд нь Radiohead - Сreep эгшиглэх бол залуухан эр тэр дууг гүн бүдүүн хоолойгоороо зөөлөн аялан алхана.

Өдөр бүр алхдаг танил гудмаар танил байшингуудын хажуугаар яаран алхахдаа залуу эр цонхны тусгалд өөрийгөө харан үсээ хааяа нэг янзлах аж. Гунигтай дүнсгэр харагдах ч харц нь гэрэлтсэн тийм л төрх тусгал бүрт нь илхэн харагдана.

Удалгүй тэр чихэвчээр явах аяаа зогсоон өдөр бүр ордог кафенхаа үүдэнд ирж зогсон үсээ сүүлийн удаа нэг янзлаад яван орлоо. Хаалганы хонх жингэнэж кофены үнэр сэн хийн үнэртэхтэй зэрэгцэн

-тавтай морил

Гэх залуухан бүсгүйн хоолой цуурайтах аж.

Урт хар үсээ ардаа шуун туузаар боосон хүүхдэрхүү төрхтэй хөөрхөн охин өнөөх л янзаараа текний ард кофе найруулан зогсох аж. Пак Чанёол ч тэр өнөөх гэм зэмгүй охин ч тэр хэсэг зуур нэгэнрүүгээ харсаар ичингүйрэн харцаа буруулж харагдана.

- Мөстэй Амрекано өгөөч...

Чанёол текен дээр очсоор гүн бүдүүн хоолойгоороо ийн хэлэх үед худалдагч охин хөнгөхөн инээмсэглэн толгой дохино. Охины ажлын дүрэмт хувцасны энгэр дээр 'Ву Шаолин' гэсэн нэр Хятад ханзаар тун цэвэрхэн бичигдсэн байх аж.

Чанёол танихгүй охины инээмсэглэлд хамгаас дуртай байв. Анх Шанхайд аргагүйн эрхэнд ирээд хий хоосон гудамжаар сэлгүүцэж байхдаа тэр Ву Шаолинийг олж харсан билээ. Кафен том цонхны цаана тасалгааны цэцэгсийг услаад хөнгөхөн инээмсэглэж байхад нь анх хараад л тэр Шаолин хадагтайн инээмсэглэлд дурласан байв. Тэр өдрөөс хойш өдөр бүр ирж өдөр бүр нэг уух юмаа захиалангаа тэр Шаолин хадагтайн эелдэг зөөлөн инээмсэглэлийг хардаг байлаа. Хүчирхэг харцтай ч зөөлөн инээмсэглэлтэй, яг л кафе шигээ кофе шиг зөөлөн үнэртэй энэ охин магад Чанёолын хувьд Шанхай хотод байх цор ганц амар амгалан хэсэг байсан биз. Тэр бүр түүнд зориулж ая хүртэл зохиодог гэж яана.

- Өнөөдөр хичээлийн шинэ жил болж байгаа болохоор би чамайг дайлж байна.

Шаолин хадагтай нэг аяга мөстэй Американог гайхсан байртай зогсох Чанёолруу сунгасаар тун эелдэг гэх чинь ийн хэлэх аж. Түүний хувьд бараг жилийн турш өдөр бүр ирж өдөр бүр нэг зүйл уудаг энэ хүү сонирхолтой бас дотно санагдсан тул өнөөдөр анх удаа яриа өдөж байгаа нь энэ аж.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now