27

296 23 4
                                    

Jose Kim

-Жосе. Чи яаж нулимсаа ингэж сайн барьдаг юм бэ? Би чамтай ийм удаан хамт байсан хэрнээ уйлж байхыг чинь л харж байсангүй.

-Би нулимсаа сайн барьдаг юм биш ээ. Харин надад уйлахыг хүссэн тийм зовлонтой мэдрэмж төрдөггүй юм. Тэгээд л би уйлдаггүй юм.

- Хачин юма. Гэхдээ чи нэг л өдөр мэдрэх байх даа. Уйлахыг хүсэж асгартлаа уйлаад л. Хэрэв чи уйлж чадвал би чиний өмнөөс баяртай байх болно.

- Яагаад баярлана гэж? Уйлах чинь тэглээ ч тийм сайхан юм биш.

- Зүгээр л. Чи уйлж байнаа гэдэг чинь чи тэр хэрээрээ их зүйлийг мэдэрч чадаж байна гэсэн үг. Олон зүйл мэдрэх ямар сайхан гэж санана. Чи уйлаасай. Гэхдээ баярын тийм нулимсаар.

***

Онгоц газардах үед бидний зугтаалт дуусна.

Тэр яг хажууд минь чимээгүй суугаад цонхоор харах аж. Гарт нь хэдэн хөзөр байх бөгөөд тэр бүгдийгээ чимээгүй л эргэлдүүлж холин тоглоно. Чив чимээгүй надруу харахгүй юм ярихгүй тэр зүгээр л цонхоор харагдах үүлнүүдрүү л ширтэж байсан юм. Харц нь нэг л тийм өөр харагдана. Илүү гүн илүү чимээгүй. Хүн харцаараа ярьж харцаараа дуу чимээ тарьдаггүй ч гэлээ тэнд ямар нэг өөр төрлийн дуу чимээ байдаг. Харин түүний харц энэ мөчид ямар ч дуу чимээгүй нам гүмхэн байсан юм. Миний мэдэх хамгийн дуу чимээ ихтэй харцтай хүн бол тэр байсан харин одоо чив чимээгүй байсаар л байх юм.

-Чи юу бодож байна?

Би түүнээс харцаа салган урагш харж суухад тэр хөзөр холихоо больсон ч цонхоор харсаар л байлаа. Янзлаагүй үс чамин хувцас. Энгийн л нэг Чанёол хажууд минь байгаа атал надад одоог болтол тэр онцгой санагдсаар л байх юм.

- Юу ч бодож чадахгүй байгаа болохоор ямар нэг юм бодохыг хичээж байна.

- Тэгээд бодож чадаж байна уу?

- Тийм ээ.

Тэр тун сулхан дуугаар ийн хэлээд надруу харлаа. Зүүсэн гоёлын өнгөгүй шилний цаанаас өнөөх чимээгүй харц надруу ширтэнэ. Нэг л гунигтай эсвэл тайван ч юм шиг. Гэхдээ л намайг соронз шиг татах тэр харц яг л хэвээрээ.

- Би зүгээр л саяны өнгөрсөн тэр долоо хоногийг бодож байна. Юм бодох гэж хичээхээр хамгийн түрүүнд тэр бодлууд орж ирж байгаа болохоор би тэр өдрүүдийг бодохгүй байж чадахгүй нь.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now