02

1.2K 132 5
                                    

Chanyeol

-Чи чинь хараал идсэн А зэрэглэлийн тоглогч гээ биз дээ?!!!

Би хөзрөө шидсээр ялсандаа огтхон ч баярласан шинжгүй харин ч уур минь буцалсаар урд минь суух эрлүү хашигчив. Тэр ялагдаад хамаг мөнгөө алдчихсандаа тэр ч бүү хэл хашгирсан хоолойноос минь сүрдсэндээ чичигнэх нь харагдана. А зэрэглэлийн шилдэг тоглогч хүртэл намайг ялж чадахгүй байхад тэр муу хүүхэн...

Одоо ч уур минь буцалсаар Кёнсүүгийн зүг гараа дохих үед тэр хаалга нээн

-Дараагийн хүсэлт гаргасан хүн ороорой.

Гэж хэлэх үед урд минь өөртөө тун итгэлтэй байгаа бололтой хачин тохуурхсан харцтай залуу ирж суух нь харагдлаа. Энэ ингээд миний покер тоглож байгаа аравдах хүн. Өчигдөр орой тэр Жосе гэх хүүхэнд ялагдсандаа ялагдсан тэр уураа гаргах гэж би ингэж суугаа минь энэ байв. Үнэн хэрэгтээ итгэхэд бэрх байсан юм.

Ердөө хаанаас ч юм гараад ирсэн нэг хүүхэн намайг ялчихсан гэж бодохоор тэр ч бүү хэл түүнээс мэдрэгдэж байсан танил бус тэр мэдрэмж хөлийг минь салгалуулж байсан болохоор би сул дорой байдлаа одоо ч хүлээн зөвшөөрч үл чадна.

Покер өрөөнд орох хүртлээ би түүнийг ердөө л Сэүн Кай хоёрын зугаа болохыг хүссэн хямдхан хүүхэн гэсэн бодолтой орсон юм. Гэтэл орсон хойноо түүнийг хараад би нэг л өөр зүйл мэдэрсэн минь үнэн байлаа. Час улаан хослол урт хар үс хослол шигээ улаан уруул түүний зальтай нууцлаг инээмсэглэл гээд л. Тэр өөрийгөө хямдхан биш гэдгээ нотлох шиг болсон юм. Түүнээс нэг л өөр тийм мэдрэмж мэдрэгдэж байсан.

Муу охин шиг мэдрэмж.

Юу ч хийхээс буцдаггүй галзуу тийм муу охин шиг.

Тэрний байгаа байдал хямдхан бус үнэ цэнэтэй бас бардам санагдсан.

-Үл ойшоосон хүндээ ялагдах ямар байна даа?

Жосе миний зүг ширтсээр ийн хэлэх үед би одоо ч үг дуугарч ч чадахгүй гараа байдгаар нь атгасаар л сууж байлаа. Тэр тэвэр дүүрэн мөнгөө цүнхлүүлж байхдаа нэг боодол мөнгийг диллер залууд өгч харагдана.

- Ялагдагч Пак Чанёол.

Гэнэт л тархинд түүний зальжин тэр төрх тэр ч бүү хэл надруу ширтэж байгаад хэлсэн 'ялагдагч' гэх үг нь бодогдон уур минь бүр ч илүүгээр дүрсхийн асах шиг л болж орхив. Хэн ч намайг тэгэж дуудаж зүрхэлдэггүй байсан юм. Бас хэн ч намайг тийм амархан ялж байгаагүй. Намайг ялсан анхны хүн... Намайг ялагдагч гэж дуудаад инээсэн анхны эмэгтэй.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now