20

368 38 22
                                    

Chanyeol

- Тэгхээр чамд яг ямар новш нь болчихоо вэ?

Тольны өмнө хослолоо өмсөн зогсож байтал Иён гоёмсог даашинзтайгаа намайг тойрч алхан асуух аж. Өнөөдөр ноён И-гийн үдэшлэгийн өдөр билээ.

- Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.

Би зангиагаа зангидангаа ийн хэлэх үед Иён үргэлж хийдэг шигээ чанга чанга инээд алдана.

- Битгий худлаа ярь Чанёолаа. Чи харин ч намайг юу яриад байгааг хэнээс ч илүү мэдэж байгаа.

Тэр урд минь зогсон зангиаг минь зангидаж өгөнгөө ийн хэлнэ. Үнэндээ би түүний юу яриад байгааг мэдэж байсан юм. Тэр анзаарчихсан. Би Жосег цаг ямагт ширтэж тэгээд ч болоогүй өчигдөр гэнэт харц тулгарсандаа сандраад яаж тэнэгтэж өгснийг тэр хараад чимээгүй шоолоод байж байсан юм.

Үнэндээ нүдэнд минь Жосегоос өөр хүн харагдахгүй болоод хэд хонож байгаа билээ. Өдөр ирэх тусам тэр бүр ч хөөрхөн болж улам л их гэрэлтэж байсан юм. Яг л гал шиг. Түүнрүү хараад суух таатай ч ойртохын аргагүй.

- Хэт илт байна уу? Уг нь би түүнээс чадлаараа зугтаж байгаа.

Би Иёнаас хэзээ ч ямар нэг зүйл нууж чаддаггүй байв. Тэр их гурвалын нэг болж бидний итгэлийг даасан цагаас хойш өдийг хүртэл би ганц ч зүйл Иёнаас нууж чаддаггүй хэвээр байгаа билээ.

- Удахгүй бүгд л анзаарах байх даа. Жосег ширтээд ухаангүй байгааг чинь эхнээсээ хүмүүс анзаараад эхэлчихсэн. Чи арай тэрэнд сайн болчихсон юм биш биз дээ?

Иён арай ч үгүй байлгүй дээ гэх шиг инээд алдсаар нүүрлүү минь эгцэлж хараад чимээгүй болж орхив. Өөрөөсөө ч нууж ирсэн үнэнг би арай ядаж зөвшөөрсөн. Гэхдээ энэ мэдрэмж үнэхээр түвэгтэй юм. Би хэн нэгэнд сайн болохоороо ийм хачин амьтан шиг болж орхидог гэдгээ мартаж орхиж. Ичгүүргүй ширтдэг хэрнээ ойртох гэхээр арван жилийн хүүхэд шиг ичнэ.

- Үнэхээр үү? Чи тоглоод байгаа юм уу!

Иён дуу алдсаар хойш ухрах үед би хий л санаа алдлаа.

- Яасан? Жосе тийм сайн болж болохгүй хачин хүн юм уу? Юундаа ингэж гайхаад байгаа юм?

- Тийм биш ээ. Жосе яаж ч харсан хөөрхөн сэтгэл татам. Гэхдээ Чанёолаа чи Сэүн тэр хоёрыг учиртай гэдгийг мэдээгүйдээ сайн болоогүй биз дээ? Казино даяар тэр хоёрыг мэдэж байгаа. Сэүн олны өмнө нэг өдөр болзъё гэж гуйсан гээ биз дээ.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now