10

776 72 3
                                    

Chanyeol

Чиний ертөнцийг би ойлгож дөнгөдөггүй. Гэхдээ тэглээ гээд би чиний ертөнцрүү халдахыг хүсдэггүй. Чи тийм л халдашгүй гайхалтай нэгэн.

***

- Тэд яаж яваад баригдчихдаг байнаа? Ийм алдаа хийх хүмүүс биш юмсан.

Кай жолоо барингаа үе үехэн ийн хэлэх үед Сэүн бид хоёр ч санал нэгдэн толгой дохиж байлаа.

И ноёнтон бол бидний удаан хугацааны түнш байсан юм. Хэдий удаан хугацаанд түнш байсан ч гэлээ бас итгэж болохооргүй аюултай хүн. Тэр хэзээ ч сэрэмж алдаж бас ул мөр үлдээдэггүй гэдгээрээ алдартай билээ.

Жосетой өнгөрүүлсэн солиормоор аятайхан шөнийн дарааг би ийм хогийн мэдээгээр угтана гэж төсөөлөө ч үгүй болохоор үе үе санаа алдсан уруулаа дотроос нь хазлаж байв.

- Бид тэднийг заавал гаргаж авах хэрэгтэй.

Сэүн чимээгүй цонхоор харж суусаар ийн хэлэх үед Кай бид хоёр санал нэгдэн толгой дохиж байлаа. Кай хаашаа ч юм давхин жолоогоо мушгих бол Сэүн бид хоёр чимээгүй л суух аж.

- Тэд гэхдээ хамаг нотолгоотойгоо баригдчихсан гэсэн. Тэгхээр энэ асуудал бүр ч хэцүү байна байх. Магадгүй бид тэднийг гаргаж авч чадахгүй байх магадлал өндөр.

Сэүн Кай бид хоёрыг ээлжилж харан ийн хэлэх үед бид хоёр яг л мэдэж байна гэх шиг толгой дохино. Тэд баригдаад байцаагдаж байгаа нь бид ч бас асуудалд орох магадлал маш өндөр билээ. Хар тамхи худалдаж авсан, хууль бус газар бусдад түгээж зарсан гээд л ар араасаа гайхалтай хэргүүд үүсээд бид балрах нь цаг хугацааны асуудал байв.

- Хэрвээ яагаад ч бүтэхгүй бол өнөөх нөөцөө л ашиглах хэрэгтэй. Юу ч болсон бай ноён И-гийн бүлэглэлийг тэндээс гаргах ёстой.

Би аниргүйг эвдэн ийн хэлэх үед Кай толиороо дамжуулан нардуу ширтэх аж. Би хариуд нь чимээгүй л өөр арга байхгүй гэх чинь толгой сэгсэрч байлаа.

Өндөрт гарч дээшлэх хэтэрхий бэрх байдаг. Харин тэр өндрөөс доош унаж сүйрнэ гэдэг цаг хугацааны асуудал ажээ. Гол нь тэр өндөрлөгийг тогтоож барих гол аргаа л хадгалж явах хэрэгтэй. Хэн илүү зальтай байж байр сууриа хадгална тэр нь илүү удаан оршин тогтноно.

- Би хэд хэдэн газарлуу ярьсан хахууль ч санал болгосон гэхдээ хэтэрхий их нотлох баримттай болохоор үнэхээр энэ хэргийг зохицуулах хүн олдоогүй. Хэрэв одоо нэг газраар орж үзээд бүтэхгүй бол нөөцөө л ашиглах хэрэгтэй бололтой.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now