15

420 36 26
                                    

Jose Kim.

Яагаад бид өөрсдийгөө хуурсаар байдаг юм бол.

***

- Чи төвлөрсөн харагдахгүй байна.

Покер өрөөнд цаг барьдаггүй өрсөлдөгчдөө хүлээн сууж байх хооронд эцэст нь нэг Чанёол ам нээсэн нь энэ байлаа. Ширээн дээр тусах бүдэг гэрэлнээс өөр гэрэлгүй өрөөнд бид нэгэнрүүгээ ч харж чадахгүй чимээгүй л ширээ ширтэн суух аж.

- Чи ч бас тийм төвлөрчихсөн харагдахгүй л байна.

Хэдий би түүнрүү хараагүй ч гэлээ ийн хэлсэн юм. Угаас би мэдэрч байсан. Тэр хүртэл яг л над шиг өөр ямар нэг юм бодоод байгааг. Ширээн дээр байх гараараа ширээг үе үе товшиж тогтож сууж ч чадахгүй.

- Бид төвлөрч чадахгүй бол ялагдах байх даа.

Эцэст нь нэг тэр надруу харах шиг болж суусаар ийн хэллээ. Би чимээгүй л нууцхан уруулаа хазаад ширээлүү ширтсээр л байв. Ямар нэг шалтгаанаар түүнрүү харах хэцүү байв. Тархинд минь ердөө л саяхан түүнээс зуурчихаад байсан танихгүй эмэгтэй болон Чанёолын харагдаад байдаггүй тэр инээмсэглэл л эргэлдэж байсан юм.

'Их гурвалын хамгийн хайртай хүн' Иён гээд байсан бүсгүй өөрийгөө тэгэж хэлсэн. Пак Чанёол. Тэр яг л энэ үгийг нь нотолж байгаа юм шиг өөртөө хүн хүргээд байдаггүй атлаа тэр эмэгтэйг өөртөө наалдуулж юм ярьж инээлдэж харц нь гэрэлтэж байсан.

Зүгээр л энэ бүхэн юу ч биш мөртлөө намайг бачууруулж байв. Бачууруулахын дээр анхаарлыг минь сарьнуулж би түүнээс түм буман асуулт асуухыг хүсэж бүр цаашлаад зүгээр бүр ч ихээр үзэн ядаж хашгирмаар санагдана.

- Сэүнтэй хийсэн болзоогоо бодоод төвлөрч өгөхгүй нь үү? Тийм мартах аргагүй сайхан байгаа юу?

Удтал аниргүй нам гүм байсны эцэст тэр хачин тохуурхаж үл ойшоосон шинжтэй ийн хэлэх нь тэр. Энэ удаад надад түүнрүү харах хэцүү байсангүй би шууд л түүнрүү муухай харж орхив. Ингэж хялалзаж цэхэлзэж уурлах хэрэг байхгүй атал ердөө иймхэн үг нь намайг бүр ч уурлуулна.

- Би чам шиг биш л дээ. Чи л харин хадагтай Иёнруугаа яараад тогтож сууж ч чадахгүй байгаа бололтой. Чиний хадагтай дээр хүлээгээд байж л байгаа шүү дээ. Юундаа ингэтлээ яардаг юм?

- Чиний хадагтай? Ямар новшоо яриад байгаа юм?

Тэрний харц нь ч бас ширүүсэж ирэхтэй зэрэгцэн би түүний хамгийн дургүй өнөөх өдсөн инээмсэглэлээ гарган суудлаа налан суулаа. Би бусдыг яаж уурлуулахаа сайн мэддэг. Тэр тусмаа Пак Чанёолыг. Гэхдээ энэ мөчид би хэдий гаднаа хэвийн байсан ч дотроо яг л түүн шиг уурлахыг хүснэ.

°LOTTO ° [completed] Donde viven las historias. Descúbrelo ahora