32

280 32 23
                                    

Jose Kim

Өөрийгөө үзэн ядна гэдэг бусдыг үзэн ядахаас илүү хэцүү бас тарчлаантай байдгыг чи мэдэх үү?

Өглөө сэрэх бүртээ, өөрийгөө толинд харах бүртээ, амьд гэдгээ мэдэрч эрүүл саруул амьсгалж байна гэдгээ ухаарах бүртээ чи галзуурах шахна.

Өөрийн биеийн эд эс бүрийг үзэн ядаж юуг ч жигшиж үзээгүй тийм л аймшигтайгаар өөрийгөө жигшинэ. Хөгийн муу ялгадас хүртэл надаас хамаагүй дээр мэт санагдаж ердөө үхэхийг эсвэл өөрийн биеийн эд эс бүрийг шатааж хаяаад хийсгэхийг хүснэ.

Өөрийгөө үзэн ядсандаа галзуурах шахаж байгаа ч үхэж чадахгүй амьдарна гэдэг бүр ч там гэсэн үг. Ингэтлээ ихээр өөрийгөө жигшиж байгаа хүнд өөрийгөө хөнөөх төдий юу ч биш ч гэлээ гэмшил чинь чамайг дотроос чинь идэх атлаа амьдруулсаар л байна.

Толинд харах бүртээ, өөрөө өөрлүүгээ жигшил дүүрэн харцаар ширтэх бүртээ би хэлдэг байв

'Чи үхэж болохгүй Жосе. Тийм амар энэ бүхнээс мултарч яавч болохгүй. Харин чи насаараа зовж насаараа өөрийгөө зүхэж амьдрах хэрэгтэй. Амьдар хөгийн новш минь. Чанёолд мэдрүүлсэн тэр мэдрэмжүүдийнхээ төлөө чи өөрийгөө бүр ч илүү үзэн ядах ёстой'

Ингэж л миний өдөр эхэлдэг болчихсон юм. Нүдээ нээгээд амьд байгаагаа хараана толинд хараад өөрөө өөрийгөө зүхнэ.

Тэгээд гансарсан амьтан шиг гэртээ бүгэнэ.

- Жосе ахиад л биш шүү.

Крисийн цухалдсан хоолой ард минь гарах үед би овоорсон олон хөзрөө тавин хана налан суулаа. Чанёолын том сорочкон цамц хөлөө эвхээд суухад минь хамаг биеийг минь өөрөөрөө хучин далдлах ажээ.

- Чи хэзээ ингэхээ болих юм бэ?

Крис хөмсгөө байдгаар зангидаж нүүрээ үрчийлгэсээр том цонхыг нээн гэрээр нэг дүүрсэн тамхины утааг гаргалаа. Тэр тамхийг үзэн яддаг. Яг л би өөрийгөө ямар их үзэн яддаг шиг.

- Ахиад хэр удаан ингэж амьдрах гэсэн юм бэ? Бүтэн жил болчихлоо.

Тэр чимээгүй өвдгөө тэврэн суух миний өмнө ирэн газраар нэг тарсан хөзрийг хураангаа ийн хэллээ. Би түүний хөмсөг яаж зангирсан байгааг бас тэр олон хөзрүүдийг ямар дургүй барьж байгааг гээд бүгдийг нь нэг бүрчлэн харна.

- Яаж амьдрахаа болино гэж?

Эцэст нь нэг би ам нээсээр ийн хэлэх үед тэр хайрцагтай хөзрийг цааш тавин шалан дээр яг л миний адил суугаад шөнөжин уйлснаас болж улайсан нүдрүү минь харлаа.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now