[ 22 ]

2.1K 187 10
                                    

Dylan's POV

Юу хийх ёстойгоо би мэдэхгүй байна. Түүнийг ятгах уу, түүнээс гуйх уу... Түүнтэй ярилцахыг хүсч байгаа ч тэр хүсэхгүй. Энэ бүхэн юунаас болсныг би ойлгохгүй байна. Яагаад надаас салахыг хүссэнийг нь, ер нь яагаад ийм байдалд хүрснийг.

Өглөө би түүнрүү залгасан боловч тэр утсаа аваагүй. Эцэст нь би түүнтэй сургууль дээр таарч магадгүй гэж найдсан тул хичээлдээ ирсэн боловч тэр бас л байсангүй.

-Dyl? Чи Vivi-г харсан уу? Яагаад ирэхгүй байгаа юм бол?

Erica завсарлагаанаар хажууд минь ирж суухад би толгойгоо зөөлөн сэгсэрлээ.

-Тэр надад харилцаагаа дуусгая гэж хэлсэн.

-Юу???

-Тийм ээ.

-Тэр солиорчихсон юм байхдаа?

Түүнд надаас салах ямар шалтгаан байгаа гэж? Бид маргалдсан нь үнэн л дээ. Гэхдээ ийм ноцтой байдалд хүрэх хэмжээний биш. Би үнэхээр ойлгохгүй байна.

Хичээл тараад би түүний гэрт очъё гэж бодсон ч гэртээ шууд харих ёстой болсон тул машинруугаа алхаж байхдаа Vivian-руу залгалаа. Гэсэн ч тэр утсаа огтхон ч авсангүй. Дуут шуудангийн дохио дуугарахад би утсаа шууд таслан чангаар атгалаа.

-Dylan?

Jessy-г над дээр ирэхэд би түүний надаас юу хүсч байгааг ч мэдэхийг хүссэнгүй. Тэр надтай юу ярихыг хүссэн юм бэ? Үнэндээ надад огтхон ч хамаагүй.

-Хүүхдүүд Vivian та хоёрыг салсан гэж ярилцаад байх юм. Энэ үнэн үү?

-Чамд ямар хамаатай юм бэ?

-Зүгээр л. Би гайхсан юм. Тэгээд бас үнэн бол...

-Үнэн бол юу гэж?

Тэр надруу удаанаар ширтэж байгаад багахан инээмсэглэлээ.

-Чи яагаад түүнд ийм сайн юм бэ? Тэр чинь хачин охин бас... гэмт хэрэгтэн.

-Юу? Чи юу яриад байгаа юм бэ?

Тэр намайг яриад байгаа зүйлийнх нь тухай мэдэхгүй байгаад гайхсан мэт удаанаар ширтлээ.

-Чи үнэхээр мэдэхгүй гэж үү? Тэр чамд хэлээгүй юм уу? Тэр хойд аавыгаа алах гэж оролдсон, тэгээд нэг газраа ч удаан амьдарч чаддаггүй сэтгэцийн өвчтэй охин, за юу? Тэр чамд хэлээгүйд гайхах юм алга.

Юу?

Би түүнийг надаас ямар нэг зүйл нуугаад байгааг нь мэддэг байсан. Ийм байж. Гэхдээ тэр надад хэлэх ёстой байсан юм. Би түүнийг ойлгох байсан. Тэр надад хэлэх ёстой байсан юм...

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now