[ 19 ]

3.2K 207 12
                                    

Өчигдөр шөнөжин цас орсноос болж өглөө биднийг сэрэхэд гадаа талбай зузаан цасаар хучигдсан байлаа. Ойрын хэдэн жил үүн шиг цас үзсэнгүй гэж Dylan-г үглэж байх хооронд би өглөөний цайгаа бэлдэж дуусаад, ширээний ард суулаа.

-Машин асна гэж найдъя. Ийм зузаан цас ороогүй удаж байна. Тэнгэр минь гэж...

-Dylan, тайвширч үз. Тэгээд цайгаа уу.

Түүнрүү инээмсэглэсэнд тэр толгойгоо бага зэрэг сэгсрээд,

-Чи мэдэх үү? Ямар ч үед чи л намайг тайвшруулж, сандал дээр тайван суулгаж чадна гэж хэллээ.

Түүний замбараагүй бас донжтой сэгсийсэн үс, дөнгөж ургаж эхэлсэн багахан сахал, инээмсэглэл өглөөний цайны өгч чадахаас ч их эрч хүчийг надад өгч байгааг мэдрэх үедээ гараа сунган, ширээн дээр тавьсан гарнаас нь зөөлөн атгалаа.

-Чиний хүрэм өнөөдөр арай л нимгэдэх нь. Миний хувцаснаас давхарлаж өмсөөд явах хэрэгтэй.

-Би чинь эрэгтэй хүн.

-Тэгээд? Эрэгтэй хүн ч гэсэн даардаг биздээ. Эсвэл үгүй юм уу? Чи заавал өмснөө. Би өмсгөнө. Тэгээд ч ягаан өнгөтэй юм өмсгөнө гэж санаа зовох хэрэггүй. Надад бараан өнгөтэй хувцас их бий.

Биднийг цайгаа ууж дуусч байх үед гадаа машины чимээ дуулдаж тэр үед би cандарсандаа цайндаа хахаж цацан ханиалгаж эхэллээ.

Би чинь ээжийг ирэхийг таг мартчихсан байна шүү дээ.

Dylan нуруун дээр минь цохиж, ханиалгахад минь тусалж байгаад,

-Тайвширдаа, нэгэнт ийм юм болсных мэдэгдэх хэрэгтэй гэж хэллээ.

Намайг аргадаж байгаа нь энэ юм байхдаа???

-Тэгээд хоёулаа өчигдөр хамт хоносон гэдгээ хэлэх хэрэг үү? Чи галзуураа юу?

-Өөр яана гэж? Тэртээ тэргүй илэрхий байхад.

-Dylan, зүгээр л чимээгүй байгаарай, гуйж байна.

Тэр хөмсгөө өргөн инээмсэглэхдээ толгойгоо багахан дохисон ч би бүрэн итгэж чадсангүй. Тэр өнөөдөр надтай цуг эмнэлэг рүү өөрсдөө бэртээд хүргэгдэхгээгүй л юм бол дуугүй байж байсан нь дээр дээ.

-Ингэхэд чи Samantha-гаа/машин/ хаана тавьсан билээ?

-Тэр... Тэр яг үүдний урд байгаа.

Золиг гэж... Ямар ч арга алга даа.

Ингээд ээжийн орж ирэхийг хүлээх хэдхэн секунд, гэхдээ аймшигтай урт санагдах хэдэн секундыг тоолон суухаас өөр хийх зүйл алга гэдгийг ойлгосон даруй би санаа зовон, ширээг товшин суух Dylan-ы гарыг ширтэн суулаа.

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now