[ 20 ]

2.6K 198 15
                                    

°3 сарын 27°

Маргаашийн шалгалт намайг алах нь ээ.

Би өглөө босоод л шалгалтын тухай, дараа нь их сургуулийн тухай бодолд автаж, өдрийн турш тавгүй байдалтай байсаар. Dylan, манай ангийн онц сурлагатан, миний ухаалаг залуу мэдээж сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах нь ойлгомжтой. Би ч бас тэтгэлэг авах боломжтой л доо. Гэхдээ гол асуулт бол: Хаана?

Яг одоогоор би түүнтэй маргалдчихсан байгаа болохоор дахин бодохгүйг хичээж байна.

Ингээд би сургуулийн автобус ирэхэд орж суугаад, Lessie-тэй мэндлээд, хичээлийн тухай ярилцаж явлаа.

-Dylan чамайг ирж авахгүй байсан юм уу?

Тэгээд тэр даруй асуусан зүйлдээ харамссан мэт хачин царайллаа.

-Бид хоёр маргалдчихсан байгаа л даа.

-Тийм ээ. Би дэмий асуучихлаа.

-Зүгээр ээ. Угаасаа үерхэх үед энэнээс ч ноцтой маргалдаан болж болно шүү дээ.

-Тийм шүү. Ямартай ч чи сургуулийн аялалд явна биздээ?

Цүнхний хамгийн доор орсон утсаа олох гэж бөөн юм болж байх үедээ би толгойгоо дохин,

-Мэдээж явна гэж итгэлтэйгээр хэллээ.

Бид хоёрын маргалдсан шалтгаан маш энгийн. Тун энгийн. Ердөө л би Oxford-н их сургуульд орох боломжгүй гэж хэлсэнтэй холбоотой. Ээжийгээ яаж энд ганцааранг нь үлдээчихээд Англи явах билээ дээ? Тэгээд л бид бага багаар сэдвийг томруулсаар, бидний маргалдах хүрээ бүр өргөн болчихсон. Нэг мэдэхэд л бид "Чи надтай байхыг хүсэхгүй байвал зүгээр л хэлж үз!" гэх мэт үгс бие биерүүгээ чулуудчихсан байсан. Дараа нь би түүнрүү харж ч чадаагүй. Уулзахыг ч хүсээгүй. Гэхдээ өнөөдөр би түүнтэй ярилцах болноо. Бүх зүйл сайхан болно.

Ангидаа орж ирэхэд Dylan хэдийнээ ирчихсэн сууж байлаа. Гэхдээ би хичээлийн үеэр юм ярихыг хүссэнгүй. Тэгээд завсарлагааны үеэр сууцгааж байхдаа яриагаа яаж эхлүүлэх талаар бодон, түүнрүү үе үехэн нууцаар харж байлаа. Тэр нэг л сонин харагдана. Тэгээд би шууд л ярилцаж эхлье гэж өөрийгөө зоригжуулан, шийдвэрт хүрээд байлаа. Ангийн хамгийн хөөрхөн бас ухаантайд тооцогддог Megan түүн дээр ирэх хүртэл.

-Dylan?

-За?

-Өчигдөр орой үнэхээр их баярласан шүү. Чи байгаагүй бол яах байснаа мэдэхгүй л байна. Тэгээд чи манайд энийгээ орхичихсон байна лээ.

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now