[ 7 ]

4.4K 302 20
                                    

Бодоод байсан чинь би инээдэггүй гэчихээд хажууд нь инээчихсэн юм байна шд. Хагассайн өдөр надад юу тохиолдсон юм бэ???

Би бүр ухаанаа алдсан гэлтэй. Миний итгэлийг 100% болгох талаар, би өөрт нь таалагддаг тухай... Энэ бүхэн дэндүү хурдан болоод өнгөрсөн.

Хоолны танхимд ширээн дээрээ ганцаараа суун, Erica-г хүлээж байх үедээ би санаа зовмоор бодлуудаа мартахын тулд номоо дэрлээд хэсэг суулаа. За за, зүгээр дээ. Зүгээр л ярилцсан. Одоо март. Тийм ээ. Иймэрхүү зүйлээс болж стрессдэхгүй шүү.

Би буцаад номондоо анхаарч, ойлгон уншихыг хичээлээ. Гэтэл удалгүй урд минь нэг хүн ирж зогсоход би номноосоо харцаа салгахад хүрэв. Тэгээд би гайхсандаа болоод хөшиж орхив. Урд минь Dylan хоолны цараа барьж ирээд инээмсэглэн зогсож байлаа.

-Чи энд юу... юу хийж байгаа юм бэ?

-Чамтай сууж хооллох гэсэн юм.

Тэр урд минь суугаад хоолоо идэж эхлэхэд би номоо барьсан чигээр түүн рүү гөлөрсөөр байв. Энэ чинь ёстой төсөөлөөгүй зүйл байна...

-Би чамд тэгж хэлсэн болохоор ингэж байгаа юм уу?

-Юу гэж? Завсарлагааны үеэр хэзээ ч ирж яриа эхлүүлэхгүй гэж үү? Ерөнхийдөө бол би ирж хамт сууя гэж анхнаасаа боддог байсан л даа.

Надад хэлэх зүйл олдсонгүй тул би дуугүй сууж байгаад номоо үргэлжлүүлэн уншихаар шийдлээ. Гэсэн ч огтхон ч төвлөрч чадсангүй.

-Ямар ном уншиж байгаа юм?

-Аан... Энэ... Шөнийн цирк.

-Сонсож байгаагүй ном байна. Гэхдээ их гоё бололтой.

-Тийм ээ, миний хамгийн дуртай ном.

Тэр надруу харан инээмсэглээд,

-Тийм бол би заавал уншнаа гэж хэлэв.

Гэтэл удалгүй Erica хоолны танхимын хаалгаар орж ирэх нь харагдаж, надруу инээмсэглэж байснаа Dylan-г хараад гайхшралд автлаа.

Тэр бидний хажууд ирж зогсоод, түүн рүү ширтэхэд Dylan,

-Сайн уу, ийшээ суугаач? гэж хэлээд хажуу талынхаа сандлыг татаж өгөв.

-Сайн...

Би тэр мөчид шууд л Erica-гийн анхаарлыг өөртөө татаж,

-За яасан? Болсон уу? гэж асуусанд тэр түүнээс харцаа салгаад,

-Тийм ээ гэж хариуллаа.

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now