[ 17 ]

2.7K 210 5
                                    

Хаалгыг цохих гэсэнд хүрэв үү үгүй юу өөрөө онгойлоо. Түлхэн ороод шууд л түүний өрөөрүү гүйн орсонд тэр байсангүй. Би эргэн тойрноо сандран харж байгаад шууд л угаалгын өрөөг зүглэсэнд яг миний айж байсанчлан хаалгыг дотроос нь түгжсэн байлаа.

-Erica! Erica!! Хаалгаа онгойлго.

Угаалгын өрөөний цагаан модон хаалгыг чангаар нүдэн зогсохдоо би даанч онгойлгож чадахгүй байгаагаасаа болоод цонхоор нь дамжин орох тухай бодоход хүрэв. Гэтэл шатаар хэн нэгэн өгсөж ирсэн нь Dylan мөн байлаа. Тэр мөн бэлтгэлийнхээ хувцастай, араас минь шууд л гарч ирсэн нь илт харагдана.

-Алив холдоорой!

Намайг зай тавьж өгсөнд тэр хаалгыг хамаг хүчээрээ мөрлөж, өшиглөж үзэв. Эцэст нь олон удаагийн хүчтэй цохилтын ачаар хаалга ч онгойж, би хамгийн түрүүнд явж орлоо.

Гэтэл миний хамгийн ихээр айж байсан зүйл нүдэнд минь харагдаж, би ванн дотроо хэвтэх Erica-гийн өмнө явж очлоо. Харин бугуйнаас нь гарсан цус шалан дээр дусаж байв.

-Erica!!! Үгүй ээ.

Би бодит байдал эсвэл зүүд эсэхийг ялгаж чадсангүй. Нүд минь харанхуйлж, би шалан дээр, түүний өмнө өвдөглөн унахдаа хажууд байгаа алчуурыг авч бугуйн дээр нь дарж, цус алдалтыг зогсоохыг оролдсон ч их хэмжээний цус алдсан байлаа. Алчуур цусанд нэвчиж, гар цаашлаад бугуйг минь даган бага багаар урсахад би айсандаа баруун гараа хөдөлгөж чадсангүй.

Би усанд хэвтэх түүний хацарт хүрч, өөрлүүгээ харуулсанд ухаангүй байсан ч би түүнийг үхээгүй байгаасай гэж хамгийн ихээр хүслээ.

-Dylan! 911-рүү залгаарай.

Би уйлж байсан тул үгээ гүйцээн хэлэхийн тулд урт амьсгаа авч, энэ нь яг л би өөрийн нулимсандаа гахаж цацан байх шиг мэдрэмж төрүүлнэ. Яг л би живж байгаа юм шиг.

Тэр үгний утгыг би одоо л ойлгож байна.

"Живж байгаа мэт мэдрэмж мэдрэхэд заавал ус шаардлагагүй".

Яг одоо би живж байна.

Түргэн тусламж ирэх хүртэл би бугуйн дээр нь чадахаараа чангаар дарж, цус алдуулахгүйг хичээж байлаа. Харин Dylan юу хийхээ, яахаа мэдэхээ байсан мэт харагдана. Тэр цочролд орж, сандарсан байсан юм. Бид түүнийг уснаас гаргаж болох үгүйг ч мэдэхгүй, ийм үед яах ёстойг ч ойлгосонгүй. Тэр өөрийн гэртээ өмсдөг ягаан богино шорт, мактай байсан тул би түүнийг энэ хүйтэн усанд даарч байгаадаа гэж бодоход хүрэв. Тэр яагаад заавал ийм хүйтэн усанд орж хэвтсэн юм бэ? Харин энэ үед нүдний минь буланд, шалан дээр харандаа үзүүрлэгч харагдлаа. Тэр жижиг боолтуудыг нь авч, иртэй хэсгийг нь салгаж авчээ.

"Намайг дурсаарай" /Remember Me/Où les histoires vivent. Découvrez maintenant