[ 12 ]

2.9K 238 19
                                    

Хаалгыг нь нүдэн зогсохдоо би болдог бол цөм цохиод ормоор санагдах ч,

Нэгт; Энэ бол гэмт хэрэг. Би магадгүй баривчлагдах байх.

Хоёрт; Би угаасаа энэ хаалгыг дийлэхгүй.

Эхний шалтгаан бол үнэндээ надад хамаагүй байлаа. Би хувийн өмчид халдсан гээд саатуулагдах байсан ч хамаагүй боловч энэ хаалгыг үнэндээ хэн ч дийлэхээргүй байв. Яах гэж хараал идсэн төмөр хаалгатай байдаг байнаа?

Ингээд би үргэлжлүүлэн нүдсээр байтал удалгүй хаалга онгойж, дуу чимээ, хүмүүсийн шуугиан дуулдан, дотроос нь Jessy гараад ирэв.

-Та нар энд уригдаагүй санагдах юм.

Харин би шууд л түүнийг түлхээд зөрөн орсонд дотор дүүрэн хүмүүс байв.

-Erica!?

Хөгжим тийм ч чанга биш байсан учраас хүн бүр намайг Erica-г дуудан хашхирахад гайхан харж байлаа.

Тэр олон хүмүүс дунд түүнийг хайн хэдэн тийш явж байхдаа доод давхарт лав түүнийг байхгүй байгааг анзаарлаа. Тэгээд шатаар дээш гүйн гарч өрөөнүүдийн хаалгыг нээн явтал нэг хаалганаас бусад нь хүнгүй бас онгорхой байлаа. Цоожтой хаалганы цаана яг л тэр байгаа мэт мэдрэмж төрж, би шууд л чангаар нүдэж гарлаа.

-Erica!?

Dylan-г над дээр хүрч ирэхэд Jessy дагаад гараад иржээ.

-Тэр энд байгаа биздээ? Хаалгыг онгойлго гэж хэл!

-Би мэдэхгүй ээ. Үнэхээр мэдэхгүй шүү. Надад хамаа ч байхгүй.

Гэтэл удалгүй хаалга нээгдэж дотроос нь баахан хүмүүс гараад ирэв. Ямартай ч миний анзаарснаар тэр дунд хоёр, гурван охин байх шиг байв. Тэднийг зөрөн ортол Erica ухаангүй болтлоо согтчихсон орон дээр хэвтэж байлаа.

-Өө тэнгэр минь. Erica! Чи зүгээр үү?

Dylan түүнийг аажмаар гартаа тэврээд, бид байшингаас гарахаар явцгаалаа. Dylan түүнийг тэвэрсээр байшингаас түрүүлэн гарах үед Alan-г хараад би хамаг булчин минь хар аяндаа чангараад ирэхийг мэдэрч, тэр дороо түүн дээр явж очоод чанга гэгч нь алгадаад авлаа. Тэр надруу ширүүнээр харж, харин би энэ удаад юунаас ч айлгүйгээр хэлэх гэснээ хэлье гэж бодов.

-Чи муу новш дахиад тэрэнд ойртоод үзээрэй!

-Би түүнээс ирэхийг асуусан нь үнэн ч зөвшөөрсөн нь тэр өөрөө биздээ.

-Чи зүгээр л түүнд бас бидэнд дахиж гай болох хэрэггүй. Түүнтэй дахиж яриа өдөх ч хэрэггүй! Түүнийг тайван орхи.

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now