[ 14 ]

3.1K 203 10
                                    

Dylan's POV

-Чи тэгээд үнэхээр явах гэж байна уу? Vivi юу гэж бодох бол?

-Tyler, хоёулаа шууд ороод, мэнд хүргэчихээд л гарна за юу? Угаасаа John-ы гэрт болох үдэшлэг дээр Vivi-тэй уулзана шүү дээ.

-Гэхдээ... За за.

Tyler-н дургүй байгааг мэдэрсэн ч би тийм ноцтой зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байлаа.

Britt намайг төрсөн өдөртөө урих үед очихгүй гэж бодсон ч ядаж мэнд хүргээд гарах нь зөв гэж би бодсон юм. Юу л болов гэж дээ. Ердөө мэндлээд л гарна.

Vivian's POV

-Erica? Хоёулаа уг нь John-ы гэрт шууд очих ёстой биздээ?

-Тийм ээ. Яасан?

-Энийг сонсдоо.

Би дуут шууданг дахин сонсох товчин дээр дарах үед Erica хажууд минь ирж зогслоо.

"Сайн уу? Би John-ы найз охин Emma байна. Өнөө оройны төрсөн өдрийн үдэшлэгийн өмнө манайд цуглахаар болсон гэдгийг дуулгах гэсэн юм. Манай хаяг..."

-John-ыг найз охинтой гэж мэдсэнгүй.

Erica-гийн хэлснийг зөвшөөрөн толгойгоо дохиход тэр,

-За за. Ямар нэг гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байгаа юм байлгүй. Энэ хаягаар нь яваад очьё гэж тэр хэллээ.

Өнөөдөр баасан гариг тул гадуур хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Erica-г машин барьдаг, тэр ч байтугай машинтай гэдгийг мэдээгүй байсан би гэрээсээ гарч ирээд хэсэг гайхан зогслоо.

-Хоёулаа тэгээд алхаад яваад байлтай биш гэж бодоод л.

Түүнрүү харан инээмсэглэсэнд тэр "жижиг цох"-ынхоо хаалгыг онгойлгон суулаа.

Түүнийг тийм сайн жолооч гэж би хэлж чадахгүй. Бүхий л хугацаанд хамаг булчингаа чангалан, анхаарлаа дээд цэгт нь төвлөрүүлээд явж байсан гэж хэлэхэд болно. Dylan-ы жолоо барьдгаас тэс ондоо юм.

-Заасан хаяг нь энэ бололтой.

Бид үдэшлэг болж байгаа том цагаан байшингийн өмнө ирж зогсохдоо бие биерүүгээ гайхан харлаа.

Найз охин нь бас үдэшлэг хийж байна гэж л битгий хэлээрэй.

Бид машинаас буугаад байшингийн хаалгаар ороод л олон танихгүй хүмүүсийн царайтай нүүр тулж эхлэв. Тийм ч чанга биш хөгжим, бас том бялуу...

Энд төрсөн өдөр болоод байгаа юм уу даа?

-Уучлаарай, Emma хаана байгаа юм бол?

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now