[ Last ]

5.2K 423 115
                                    

Back-to-back. 2 updates. [ 26 ]-р хэсгийг түрүүлж уншаарай. Энэ төгсгөл нь юм шүү. Дараалал нь алдагдсан байна :)

•Few months later•

-Чи шуудангаа шалгасан уу? Oxford-с захиа ирсэн байна лээ.

-Тэр сургуулийг хаяж үз. Би чамтай энд үлдэх болно.

Харин би дугтуйтай захиануудыг гартаа атгахдаа түүн дээр очин хөмсгөө өргөөд, инээмсэглэн ширтлээ.

-Хммм, Dyl, чи буруу бодож байна даа.

-Яагаад?

-Тэр сургуулиа хаявал чи намайг хамт хаяж байна гэсэн үг шүү. Би тэнд ганцаараа сурмааргүй байна.

Түүний нүд гайхшралд автаж, итгэж ядан надруу ширтлээ.

-Чи нээрэнгээсээ яриад байна уу?

-Тийм ээ, би тэнд чамтай хамт байх болно. Гэхдээ чи сурахыг хүсч байгаа бол шүү дээ.

Бид хамтдаа сурахаар болсноо мэдээд хоёр сар хэдийнээ өнгөрчээ. Маргааш өглөө бид хоёр ниснэ. Хамтдаа. Хэдий эндээ үлдэх сонирхол их байсан ч тэр Англид сурахыг хүсч байгаа шүү дээ. Бас би тэр боломжийг нь үгүй хийсэн хүн. Тиймээс энэ нь зөв гэж бодогдоно.

Тиймээс явахаасаа өмнө найз нөхөдтэйгөө хамт цагийг өнгөрүүлэхийн тулд Tyler-н ахын бааранд оройн 22 цаг болж байхад орж сууцгаалаа.

-Dylan, нэмүүлэх үү?

-Тэгье!

Харин би түүнийг уулгах дургүй байлаа. Маргааш өглөө эрт явна шүү дээ. Согтоод, нам унтчихвал яана?

-Dyl… Дэмий байхаа. Tyler одоо нэмж өгөөд хэрэггүй байх.

-За больдоо, хоцорчихно гэж бодоод байгаа юм уу? Хоёулаа ямар олон зүйл туулж гарлаа даа. Үхлээс ч мултарлаа, жилийн дараа эргээд уулзлаа, бас маргааш явах гэж байна… Үүний төлөө уухгүй юм бол өөр юуны төлөө уух юм?

-"Хоёулаа хоцрохгүй ээ" гээд хэлэхийн оронд ямар их юм ярьдаг юм бэ, Dylan минь. Чи яг согтчихож ээ.

-Тийм ээ, тэр үнэн шүү! Хоёулаа хоцрохгүй. Тэгээд нээрээ тэр орой би үсээ шатаасан. Хэлэхээ мартчихаж. Нэмчихээрэй.

Тэр инээд алдаж, үсрүүгээ заангаа шар айрагнаас дахин томоор балгалаа.

-Тийм ээ. Dylan минь бүхнээс илүү хайрладаг эрхэм үсээ хүртэл шатаасан.

-Гэхдээ бид амьд үлдсэн! Ууцгаая.

-Dylan…

-За дахиад ганцхан…

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now