[ 21 ]

2.2K 187 5
                                    

Өглөө би хэд хоногийн өмнө өрөөндөө оруулж ирсэн гэрийн утас дуугарах чимээнээр нойрноосоо сэрлээ. Гунигт бодит байдал намайг бүрхэн авах хүртэл би Dylan-тай цуг модон байшинд хамт байна гэж зүүдэлж байлаа. Сэрэхэд, орхиход дэндүү хайран мөч.

-Vivi?

Дуут шуудан үлдээх түүний хоолойг сонссон ч би орноосоо өндийхийг хүссэнгүй.

-Би чамд хайртай. Гуйя утсаа аваачдээ.

Би хөдлөлгүй хэвтсээр. Босоод дуудлагыг авч түүнтэй ярьмаар байсан ч чадсангүй.

-Би чамайг унтаж байгаа гэж найдаж байна. Гуйя, сэрээч.

Энэ үгсийг сонсоод би хөнжилдөө улам шигдэж, нулимс минь урсаж эхлэхэд чихээ гараараа дарлаа.

Би яаж түүнд ийм хатуу хандаж чадсан юм бол? Яг л жинхнээсээ хэлж байгаа аятай. Үнэхээр л түүнтэй хамт байхыг хүсэхгүй байгаа мэт. Үлдэхээр шийдэх мөчид юм бүхэн хүнд хэцүү, харин бууж өгөөд явахаар шийдэхэд бүх зүйл амар хялбар бүтдэг. Яг л "Анхнаасаа энд байх хэрэггүй байсан юм" гэж байгаа мэт. Би түүнтэй хамт байхыг хүсдэг. Үнэхээр их. Гэхдээ бидэнд ирээдүй байгаа билүү? Тэр сурахаар явж л таараа. Харин би огтхон ч тогтвортой байж чадахгүй. Яг л хамхуул шиг салхины аясаар явсаар байх болно. Анх би энэ бүхнийг дуусгах гэсэндээ цагдаад хандаж үзсэн ч биднийг дагаж байгаа гэдгийг нь нотолж чадаагүй болохоор ямар ч аргагүй байдалд орсон юм. Хууль бүхэнд цоорхой бий. Чамайг хамгаалах ёстой тэр хүмүүсийн үйлдэлд ч алдаа мадаг бий. Харин тэр хүн энэ бүхнийг дэндүү сайн ашигладаг нэгэн. Би үзэн ядалт, өш хонзон зэргийг ийм бат бөх гэж мэдээгүй. Тэд яаж дотроо өш хонзонг тээсээр энэ олон жил хариугаа авах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн явж чаддаг байнаа? Зүгээр л мартаж болохгүй гэж үү. Зүгээр л орхиод, амьдралаа шинээр эхлүүлж болохгүй гэж үү? Гэтэл би энэ дэлхий дээрх хамгийн тэвчээртэй өш хонзон тээгчтэй тааралдсан бололтой. Хувь тавилан минь л энэ бололтой.

Би орноосоо өндийгөөд, өнөө орой явахаар бэлдэх ээж дээрээ очлоо. Тэр гал тогооны өрөөний ширээн дээр газрын зураг гаргаад тавьчихсан харж байв.

-Хоёулаа дараа л Seattle орьё доо. Энэ удаад өөр тийшээ явах хэрэгтэй.

-Хамаагүй ээ. Хаашаа ч байсан яахав.

Миний гунигт автсан байгааг ээж минь хэдийнээ анзаарсан нь илт. Надруу ойртон ирэхэд нь би нүүрээ буруулах гэж оролдсон ч ээж минь гараараа зөөлөн атгаад, өөрлүүгээ харууллаа.

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now