[ 13 ]

3.3K 233 14
                                    

°12 сарын 11°

-Эндхийн өвөл гэж дандаа бороо орсоор байгаад таарах юм аа.

-Чи Twilight үздэггүй юм уу? Дандаа л бороо ордог биздээ? Гэхдээ энд хойд туйл шиг хүйтэн байдаггүйд бурхандаа талархаж, нэг минут дуугаа хураацгаая.

-Dylan, больж үз.

Би гадагшаа цонхоор харахдаа бороо орсоор байгааг харав. Анх ороход нь гэнэн царайлаад хичнээн хөөрч гүйсэн гээч? Одоо гэтэл би гарсан даруйд л бороог зогсоох арга байдаг ч болоосой гэж хүсч байна.
Би зузаан цамцаа товчилж дуусаад, хүрмээ өмсөөд гэрээс гаран түүнтэй хөтлөлцөн хальтарч унахгүй гэсэндээ бөгтийн явсаар машинд нь суулаа. Машинд орж суух тэрхэн мөчид л би хүйтэн салхинд цохиулж, чичирч эхлэх нь тэр. Машин нь хүртэл хүйтэн. Ядаж байхад Dylan хажууд минь чийрэгээ гайхуулан, хүрмээ ч товчлоогүй сууж байлаа.

-Хүрмээ... тов...

Гэнэт л галзуу юм шиг чичирч эхлэхдээ би эрүүгээ чангалж зүгээр ярихыг оролдсон ч болж өгсөнгүй. Тэр инээгээд товчлохдоо,

-Чи үнэхээр бээрэг юм аа. Уг нь -7°C гэдэг тийм хүйтэн биш шүү дээ. Харин ч дулаахан байна гэж хэлээд инээлээ.

-Ам...аа та...

-Хэлэх гэж байгааг чинь ойлголоо доо. Өөрийгөө зовоох хэрэггүй. Алив, нааш ир.

Тэр намайг өөрлүүгээ ойртуулаад тэврэхдээ хойд суудлаасаа ямагт бэлэн байлгадаг бүтээлгээ авч өгөв.

Энэ ч олон удаа миний аминд орсон бүтээлэг дээ.

Түүнд тэврүүлэн хэсэг суухдаа би аажмаар чичрэхээ больж эхлэв.

-Би хүйтэн салхинд гэнэт цохиулаад л ингэж чичирсэн юм. Бас энэ бороо...

-Чи удахгүй дасчихнаа. Ийм үед дан ноосон цамцтай явсан ч яахчгүй.

Бид сургууль дээр очиход надаас бусад нь ер нь л нимгэн талдаа хувцастай байхыг хараад cанаа алдлаа.

-Огт хүйтэрнэ гэж байдаггүй хотод төрж өссөний минь сул тал гэж амандаа шивнэхэд минь тэр инээмсэглээд мөрөөр минь тэврэн, бид хамт алхсаар ангид орж ирлээ.

Erica хэдийнээ ирчихсэн бид хоёрлуу даллан инээмсэглэж, би ч хойшоо суудалдаа суухаар явав. Нэг сайхан мэдээ гэвэл би Erica, Dylan хоёртой ойрхон, ангийн голоор суух болсон. Үнэндээ Tyler надтай суудлаа сольсон юм. Хажуу талруугаа харах бүртээ Dylan-г харна гэдэг сайхан шүү. Гэсэн ч түүний яг хойно Jessy суудаг болохоор яг л зураг алаач шиг санагддаг. Нүдний үзүүрт харагдах бүрт нь миний уур хүрдэг гээч. Тэр суудлаа төдийгүй сургуулиа соливол таарна.

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now