[ 10 ]

3.6K 270 15
                                    

Author's note:

Та бүхэн минь манай гол дүрийн баатрууд хаана амьдардаг, хаана гол үйл явдал өрнөж байгааг мэдэхийг хүсч байгаа байх. Тэрхүү газар бол миний хамгийн дуртай газруудын нэг. Дээрх бичлэгэн дээрээс та бүхэн тэр гайхалтай газрыг харж болноо. Тэдний өдөр бүхэн шахуу явдаг зам, хардаг далай, ой мод... Таалагдана гэдэгт итгэлтэй байна :) ххх

Dylan's POV

Солиорох нь ээ.

Тэр сургууль дээр ирсэнгүй. Утсаа ч авсангүй. Гэрт нь очсон ч хаалгаа тайлж өгөөгүй. Үнэндээ байгаа үгүйг нь ч мэдэхгүй байна. Өнөөдөр лхагва гариг. Би сурснаараа ойн байшинд ирж, эндээ цагийг өнгөрөөхөөр шийдээд байна. Харин тэр огт сураг ажиггүй болоод долоо хоночихлоо.

Ер нь тэр яагаад гэнэт алга болчихдог юм бэ? Ядаж хэлээд явсан бол. Эсвэл нэг залгасан бол. Сүүлд ээж нь залгасан болохоор ээжтэйгээ л явж байж таараа. Тиймээс санаа зовох минь багассан ч огт сураггүй болчихсон нь хэцүү санагдаж байна. Erica-д ядаж хэлж болно шүү дээ. Ингээд би дээвэр дээр гарахаар жижиг шатаар дээш гарав. Бүтээлгээ дэвсчихээд дээш харан хэвтэхэд шувуудын жиргэх, салхины сэрчигнэхээс өөр зүйл үл сонсогдоно.

Удалгүй би тамхины хайрцгийг онгойлгоод амандаа нэгийг аваад зуучихав. Байнга биш ч хааяахан татдаг энэ зуршлаа болих хэрэгтэй гэж бодсон ч чадахгүй нь бололтой. Дээш харан хэвтэхдээ би утааг үлээн, олон зүйлийн тухай бодолд автлаа.

-Бурхан минь, чи тамхи татдаг юм уу?

Би цочсондоо сорж байсан утаагаа залгиж, чангаар ханиалгаж гарлаа.

-Цочоочихов уу даа. Уучлаарай.

Түүний намайг дооглон инээх нь дуулдаж, дээш өндийсөнд тэр дээвэр дээр гарч ирэхээр шатан дээр зогсон, цээжин хэсэг нь цухуйн харагдана.

-Vivi...

Би дахин нэг ханиалгаад, тамхиа шууд хажуу тийшээ шидэж орхилоо.

-Байгальд хог хаяж болохгүй.

Тэр буцаж буугаад тун удалгүй дутуу унтраасан тамхины ишийг барьсаар дээвэр дээр гарч ирлээ.

-Чи... хаана байсан юм бэ? Би уулзах гэж очсон.

-Явах хэрэг байсан юм аа.

-Ядаж хэлж болно доо.

-Уучлаарай, ямар ч арга байсангүй. Гэхдээ би хүрээд л ирлээ шүү дээ.

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now