[ 4 ]

4.2K 340 36
                                    

Dylan's POV

-Түүний надад гаргасан занг би огт ойлгохгүй нь ээ. Юу ч ойлгож амжаагүй байхад л...

-Залуу минь, охидуудыг ойлгоход хэцүү гэдгийг угаасаа мэдэж байгаа биздээ? Гэхдээ чи түүнд юу гээд хэлчихсэн юм?

-Би тэрэнд "Хоёуланд нь хугацаа хэрэгтэй. Яараад дэмий байх. Магадгүй бид өөрсдөөсөө өөр хүнтэй харьцаж эхлэх хэрэгтэй" гэж бичээд үлдээсэн.

-Хаана үлдээсэн гэж?

-Хөргөгчин дээрх соронзонд тогтоогоод.

-Dude...

Би өөрийгөө буруутгахгүй ээ. Бас Britt энэ бүхнийг тийм хүндээр хүлээж авсанд гайхаж байна. Бидэнд аль алинд нь хугацаа хэрэгтэйг тэр өөрөө ч мэдэж байгаа. Өөрөө хүртэл анх түр завсарлага авах тухай ярьж надаас салчихаад энэ бүхний дараа шууд л буцаад нийлнэ гэж бодсон юм байх даа. Баасан гариг ч галзуурмаар өдөр байсан шүү.

Би хойш сандлын түшлэгийг налаад John-ыг утсаараа ярьж дуусахыг хүлээх зуураа цонхны дэргэд суух өнөө охины зүг дахин харав. Тэр үргэлж л кофе захиалж, амны цаасан дээр юм бичиж суудаг. Ангид хамгийн урд сууж, тооны хичээл дээр гараа өргөдөг цорын ганц охин. Тэгээд Erica-тай найзалдаг... Энэ охин сонирхлыг минь яагаад ингэж их татаад байгааг мэдэхгүй ч дотроос минь ямар нэг зүйл намайг түүн дээр оч гэж ятгасаар. Гэхдээ нүдэн дээр нь Britt-д алгадуулчихсан байдаг... Бас түүнтэй ярих гэхээр л би сандарч эхэлдэг. Очно гэхээр л хөл минь дэлхийн татах хүчинд хүчтэйгээр захирагдаж, газартайгаа наалдчихдаг. Яагаад ийм хэцүү гэж?

-Чи хагассайнд үдэшлэгт орно биздээ?

John бодлыг минь тасалдуулахад би хурдхан нөгөө охиноос харцаа салгаад түүнрүү ширтлээ.

-Орох байх.

-Сайн байна. Одоо бусад зүйлсийг март, ойлгосон уу? Одоо шууд надтай цуг гараад Scotty-гийнд очицгооё.

-Би чадахгүй ээ. Давтлагатай.

-Юутай гэнээ?

Тэр гайхах дооглохын дундуур инээд алдлаа.

-Хөгшөөн, бид нар энэ жил төгсөнө. Одоо хичээлээ хийх хэрэгтэй.

-За больдоо, Dylan.

Энэ үед өнөө охин босоод хажуугаар минь зөрөхдөө надтай харц тулгарав. Би түүнийг гарч явсны дараа хэсэг хугацаанд юу ч бодож чадсангүй.

-Үнэхээр чадахгүй. Би давтлагандаа суух ёстой.

Тэндээс гарч сургуулийн зүг алхахдаа би орой хамтлагийн залуустай уулзах ёстойгоо санав.

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now