[ 23 ]

2.2K 195 5
                                    

Vivi's POV

Өрөөнийхөө хаалгыг цоожлоод, чадахаараа дарж байсан ч эрт орой хэзээ нэгэн цагт түүнийг энэ өрөөнд орж ирэхийг би мэдэж байв. Тиймээс би ээжийг өөрийнхөө өрөөнд нуугдсан байгаасай гэж найдаад тэр дороо хаалгаа дарахаа байгаад цонхоороо дамжин дээврийн хэсэгт гарч ирлээ. Тун удалгүй жижигхэн цоож минь эвдэрч, хаалга онгойн түүний орж ирэхийг хараад би тэр дороо үсэрч орхив. Зүүн хөл минь янгинан өвдсөн ч би тоолгүй бушуухан босоод, доголсон чигээр гүйсээр дугуйн дээрээ очлоо. Харин тэгэх үедээ түүнийг намайг дагаж, ээжийг минь анзаарахгүй байгаасай л гэж хүссэн юм. Түүний энэ хүртэл явж ирсний шалтгаан ердөө би.Үүнд өөр хүмүүсийг хольж хутгахыг хүсэхгүй байна. Би дугуйгаа хамаг чадлаараа жийсээр, хөлнөөс минь багахан цус урсан янгинан өвдөх хэдий ч огтхон ч удааширсангүй. Эргэн эргэн харахдаа би түүний хар машиныг араас дагаж байгаа болов уу гэж айсаар, санаа зовсоор байв.

Замаар хамаг хурдаараа явах хэдий ч би өөрийнхөө хаашаа явж байгааг ч үнэндээ мэдэхгүй байлаа. Зүгээр л "Эндээс хол. Эндээс л холдох хэрэгтэй" гэсэн бодол төрнө. Өөрийн зүүн хөлрүүгээ харсанд өмдний минь дотор талаас цус нэвтэрсэн нь нүдэнд өртлөө.

Хормын дараа би машины ойртон ирэхийг сонсож, эргэн харвал тэр машинтайгаа араас минь ирж байлаа. Зүрх минь чангаар цохилж, цээж нэвтлэх шахна. Бас хөлс урсаж, би аргагүй туйлдаж байлаа. Тэр хангалттай хурдан давхиж байгаа. Харин би зүгээр л дугуйтайгаа яваа шүү дээ.

Тэр намайг гүйцэж ирээд дайрч орхино.

Түүнийг бараг надад тулаад ирэх мөчид тамирдаж бас тэнцвэрээ алдсанаасаа болоод би замын хажуу талруу дугуйтайгаа унаж, тэр даруй босохдоо модруу гүйн орлоо. Эндээс холгүй миний мэдэх тэр байшин бий. Би түүнээс л зугтаачихвал бүх зүйл сайхан болно. Тэр араас минь алхам хоцрохгүй мөшгөөд байвал олчихож мэдэх ч үнэндээ зам дээр зогсож үлдсэнээс тийшээ зугтан гүйсэн нь хамаагүй дээр.
Энэ бол өрөвдөлтэй, дэндүү өрөвдөлтэй мэдрэмж. Би үргэлж зугтсаар, нүүр тулахаас айн, бултсаар л байдаг. Өөрийнхөө тэнхээгүй, аймхай нэгэн гэдгийг мэдрэх үнэхээр өрөвдөлтэй. Өөрийнхөө тийм гэдгийг мэдрэх тусам урагшлахад хэцүү болно. Хөл чинь намагт шигдчихсэн мэт, чамайг хэн нэгэн уяагаар өөртэйгөө холбочихоод урагшлах гэхэд чинь хойш татах шиг. Гэхдээ надад зүглэх газар бий. Ядаж л би энэ ой дотор төөрсөн мэт мэдрэмж төрөхгүй байна.

Байшин харагдаж эхлэх үед би гүйсээр хаалгаар орж, шууд хааж орхилоо. Харамсалтай нь модон байшин цоожгүй бас гадагшаа онгойдог учир би ямар нэг зүйлээр дарах боломжгүй харин хаалгыг чадахаараа татах ёстойгоо мэдэж байв. Гэсэн ч би энэ хаалгыг хангалттай сайн торгоож чадна гэж үү? Эцсээ хүртэл хичээх л хэрэгтэй.

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now