[ 9 ]

3.8K 266 15
                                    

Түүнийг даган машинд нь суусанд бид давхисаар манай гэрийн хажуугаар өнгөрч, замаар бараг 10 минут орчим үргэлжлүүлэн явсаар шигүү модны өмнө тулж ирлээ. Машинаас нь буухдаа би далайн давалгаа адил нөмрөн орж ирэх гэж буй мэт харагдах тэр их модруу нүдээ бүлтийлгэн ширтлээ.

-Үзэсгэлэнтэй байгаа биз?

Түүний хоолой нам гүмийг нэвтлэн чихэнд минь дуулдахад би түүнрүү харан инээмсэглээд толгойгоо дохилоо.

-Тийм ээ. Үнэхээр үзэсгэлэнтэй. Гэхдээ ийшээ нэг орвол эргэж гарч ирэхгүй юм шиг л санагдаж байна.

Нэг орвол төөрчих юм шиг, гарах замаа олохоо байчих юм шиг. Айдас бас бахдан бишрэх мэдрэмж нэгэн зэрэг мэдрэгдэх нь тун ч хачирхалтай.

-Би ийшээ олон удаа ирж байсан. Тиймээс битгий санаа зов.

Харин энэ үед би албаар сандарч, санаа зовон айсан царай гарган түүнрүү ширтлээ.

-Би их олон кинон дээрээс иймэрхүү зүйл үзэж байсан. Бүгд таагүй төгсдөг.

Харин тэр намайг хараад тэр даруй сандарсан хоолойгоор,

-Би зүгээр л зугаалах гэж ирдэг юм аа хэмээн хэллээ.

-За за. Тоглосон юм аа. Би ч гэсэн ой модтой ойр байх дуртай. Гэхдээ манай байшингийн ардхан талын ой мод жоохон эвгүй санагддаг юм.

Ингээд бид хоёр цүнхээ машинд үлдээгээд ой модруу орлоо. Яаж замаа эргэн олох юм бол хэмээн гайхаж байсан ч би удалгүй санаа зовох зүйлгүйг мэдэв. Учир нь моднуудын дундуур нэгэн зүгрүү хөтлөх зурайсан жим тодрон харагдаж байлаа.

-Энэ жим биднийг хааш нь хөтлөх вэ?

-Чи удахгүй харнаа.

Бид нам гүм дунд тэрхүү замаар алхсаар, дахин хоорондоо тийм ч их зүйл ярьсангүй. Магадгүй тэр надад нууцлаад байгаа зүйлээ харуулах гэсэндээ догдолж байгаа байх. Үнэндээ би ч бас догдолж байгаагаа нуух аргагүй. Энэ ой дунд би ямар гайхалтай зүйлийг олж харна гэж?

-Тун удахгүй би чамд гайхамшгийг харуулнаа.

Тэрхүү ой дундуурх замаар дахин тав орчим минут явсны эцэст бид ирэх ёстой тэр газраа ирснийг би мэдэв. Учир нь харсан зүйл минь намайг балмагдуулж орхисон байлаа.

Нүдэнд минь гайхалтай сайхан модон байшин, жижигхэн горхи үзэгдэхэд би бараг амьсгалахаа мартав. Энэ үнэхээр байж болно гэж үү? Ийм гайхалтай газрыг би зурган дээрээс л харж байсан юм байна. Модон дундаас үзэгдэхтэй үгүйтэй харагдах жижигхэн модон байшин, урсгал нь зөөлнөөр сонсогдох бяцхан горхи зэргийг харан хичнээн удаан зогссоноо ч би анзаарсангүй.

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now