[ 1 ]

7.7K 401 20
                                    

Vivian's POV

Ахлах сургууль. Энэ бол новшийн зүйл. Мэдээж чи алдартай, царайлаг, олон найзуудтай, хичээлдээ сайн биш бол шүү дээ. Хэрэв чи "Гавал толгойтнууд", "Хөгжөөн дэмжигчдийн баг", "Амьд хөгжим сонирхогч", "Хөл бөмбөгийн баг", "Зүгээр л байгалиасаа од", "Хүүхэлдэйнүүд", "Юунд ч анхаарал хандуулдаггүй буюу өөрөөр хэлвэл Don't give a f***" хүмүүсийн бүлэг зэргийн аль нэгэнд хамаарагддаг бол өөр хэрэг. Харин би тэс ондоо бүлэгт хамаарагддаг юм.

"Үл үзэгдэгч"

Би цайны цагийг үзэн яддаг. Хүн бүхэн яг л бие биенээ олоод хамт суучихсан, харин надад өөрөөсөө гадна азгүй амьтан, нэг ч найзгүй хүмүүстэй суух шаардлага гардаг байв.

Өө, хүлээгээрэй... Нээрээ би чинь тэдний нэг шүү дээ.

Би өмнө нь хамаарагддаг байсан "Хөгжөөн дэмжигчдийн баг"-ийн өөдөөс харж суухгүйн тулд хана руу хардаг. Тэдэнтэй, бүр голд нь суугаад хооллох үе надад байсан. Тийм ээ... Бас би тэдгээр өөдгүй охидын нэгэн адил сул дорой хүүхдийг шоглон инээдэг байсан. Тэр үед би буруу зүйл хийж байгаагаа мэддэг байсан ч яах ёстойгоо ойлгоогүй.

Гэхдээ юмс өөрчлөгддөг. Би ч бас өөрчлөгдсөн. Энэ бол хэзээд болох л зүйл байсан. Учир нь би тэдгээр бүлгийн алинд ч хамаарагдаж боломгүй өөр нэгэн. Юмс тэр чигтээ өөрчлөгдөөд хэдийн 2 сар болжээ.

Ингээд би эргэн харахдаа хаалгаар орж ирэх залуусыг харлаа.

Би тэдний тухай дурдахаа мартчихаж. Тэд хэнтэй ч сөргөөцөлддөггүй. Хэнтэй ч үл ойлголцол үүсгэдэггүй. Хөгжилтэй. Зарим охидууд яалтчгүй тэдэнд татагддаг.
Тэд хөл бөмбөгийн багийнх биш, гэхдээ зарим нь хөгжөөн дэмжигчдийн заримтай болздог. "Don't give a f***" төрлийнх ч биш. Хичээлдээ сайн биш. Тэд зүгээр л байгаагаараа байх дуртай бүлэг. Тэд зүгээр л ахлах сургууль янзтай сайхан гэж боддог энгийн хөвгүүд. Тэгээд л болоо.

Би шилжих гэж байгаадаа ямар их баяртай байнаа.

Гэхдээ өөр сургуульд ч гэсэн ийм байх болов уу?

° ° °

Би далай тэнгисийн тухай тийм ч их зүйл мэдэхгүй л дээ. Хичнээн үзэсгэлэнтэй харагддагийг. Хичнээн гунигтайг. Хичнээн нууцлагийг. Хичнээн хүчтэйг нь л мэднэ.
Давалгаа бүр нь миний амьдралын өдөр хоногуудыг санагдуулна. Давалгаа бүр нь миний ирээдүйд ирэх зүйлсийг санагдуулна.

Гэхдээ хамгийн гол нь миний ганцаардлыг үүнээс илүү илэрхийлэх зүйл үгүй. Миний бодол төсөөллийг ч бас.

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now