[ 16 ]

3K 198 15
                                    

Хүйтэн байгаа учраас яалтчгүй бид далай дээр очихоо хойшлуулахаас өөр аргагүй болж байв. Бас удахгүй зул сар болно. Тиймээс бидэнд хийх, төлөвлөх зүйл их байлаа.

Эхэнд, бид нэг нэгнийхээ гэрт зочлон оройн хоол идэх ёстой гэж шийдэцгээсэн. Түүний гэр бүлийнхэн үнэхээр эелдэг сайхан хүмүүс тул надад санаа зовоод байх зүйл байсангүй. Орж ирэхэд нь айсандаа хүүг нь орноос түлхэж унагаасан тухай түүний ээж ширээний ард ярихгүй гэж найдахаас өөр зүйл үнэндээ алга байна.

Дараагийн төлөвлөсөн зүйл бол "бяцхан үдэшлэг". Ойрын үед үдэшлэг гэх үгнээс харшилтай болоод байгаа хэдий ч энэ удаад санаа зовох зүйл байхгүй. Учир нь энэ бол ердөө дөрвөн хүний дунд зохиогдох үдэшлэг. Dylan, Tyler, Erica бас би. Цомхон гэхдээ галзуу байх болно. Бас дээрээс нь энэ үдэшлэг хаана болохыг таах гээд үздээ. Dylan-ы ойн байшинд. Тухтай, жижигхэн, дулаахан, тусгаарлагдсан. Үнэхээр гайхалтай байх болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байгаа.

°Бямба гариг°

Өрөөнийхөө жижиг толинд өөрийгөө харан зогсож байхдаа би энэ цэнхэр даавуун богино даашинз дээр үү, эсвэл энгийн даруухан өмд цамц өмссөн нь дээр үү гэдэг дээр эргэлзэж байлаа. Утас дуугарах үед харвал Dylan-ы дуудлага ирж байлаа.

-За?

-Төлөвлөгөөнд өөрчлөлт орсон гэдгийг хэлэх гэсэн юм. Манай гэрт оройн хоолонд орох боломжгүй болсон. Харин гадуур хоололцгооноо.

-Гадуур гэнээ? Хаана?

-Нэг итали ресторанд.

-Хөөх, тэгэхээр... тансаг газар байх нь ээ.

Би шууд л утсаа мөрөндөө хавчуулж, чихэндээ наангаа даашинзныхаа цахилгаан тайлж эхэллээ.

-Ер нь тийм ээ. Чамайг хэдийн бэлэн болсон байх гэж найдаж байна. Би бараг ирчихлээ. Эргэлтэн дээр явж байна.

-Юу?? Бэлэн болсон байх гэнээ? Тоглоод байна уу? Чи дөнгөж сая надад гадуур хооллох болсноо хэлчихээд. Би хувцсаа солих хэрэгтэй байна.

Утасны цаанаас түүний инээд алдах нь сонсогдож,

-Заавал тэгэх хэрэггүй шүү дээ хэмээн хэллээ.

-Би тэгээд үнэтэй ресторанд гэрийнхэнтэй чинь уулзах гэж байж долоо хоног гэрээсээ гаралгүй Netflix үзэж суусан охин шиг хувцаслаад очих гэж үү. Үгүй шүү.

-Бурхан минь, чи тэгээд манай гэрлүү долоо хоног гэртээ сууж, Netflix үзсэн охин шиг хувцаслаад очих гэж байсан хэрэг үү? Өө бурхан минь, Vivi.

"Намайг дурсаарай" /Remember Me/Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin