[ 11 ]

3.1K 234 21
                                    

°11 сарын 9°

Түүний өрөөнд хамтдаа хичээлээ давтан суухдаа би Dylan-ы гартаа атгах тооны номон дээрээс дараагийн бодлогоо бичин авч байлаа.

-Чи үнэхээр өмнөх бодлогыг зөв бодсон гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Зөв өө. Яалтчгүй зөв.

Намайг ийн итгэлтэйгээр хэлсэнд тэр хөмсгөө зангидан нухацтай ширтлээ.

-Яг уу?

-Би бодож үзсээн.

-Чи дандаа л ингэж хэлдэг шдээ.

-Нээрээ би бодож үзсэн.

Тэр эцэст нь толгойгоо зөөлөн сэгсрээд,

-Ойлголоо, эмээ гэж хэлэх нь тэр.

-Юу???

-Их юм боддог болохоор үс чинь бууралтсан байх ёстой шдээ. Чи ер нь үсээ буддаг юм уу?

-Чи мангар байх аа. Тэр чинь дан ганц их юм бодсоноос болж цагаардаг юм биш. Удмынх, буруу хооллолт, төмөр дутагдал гээд олон шалтгаантай. Ном уншилдаа, Dylan.

-Би уншдаг шдээ.

Түүний нүдрүү ширтэхдээ би инээдээ барьж ядав.

-Юу? Чи нөгөө үлгэрийн баатруудтай номоо яриад байна уу? Өсөж том болоочдээ, Dyl.

Би түүнийг өхөөрдөх, цаашлуулах хоёрын дундуур ийн хэлээд хошуугаа цорвойлгон хацар дээр нь үнслээ.

Энэ мөчид тэр их л бодолд автсан царай гаргаж,

-Би ер нь яаж яваад чамд дурлачихав аа? хэмээн хэлээд надруу хачин харлаа. Яг л итгэж ядсан байртай.

-Айн? Одоо л харамсаж байна уу чи?

Бид инээлдсээр, түүнийг тэвэрч авахад Dylan номоо хажуу тийш шидээд хүзүүгээр минь тэвэрлээ.

-Чи яг л миний ээж шиг байдаг.

-Намайг наснаасаа хөгшин гэх гээд байна уу?

-Үгүй дээ. Надад анхаарал тавьдаг бас... Жинхнээсээ хайрладаг.

Үсийг нь оролдож байхдаа би инээмсэглэн, уруул дээр нь зөөлхөн үнсээд,

-Харин чи миний өвөө шиг л байдаг гэж шивнэв.

-Ухаалаг, сайхан сэтгэлтэй бас түшиг тулгууртай, хүндэлмээр гэж үү?

-Үгүй ээ. Хөгшин...

Тэр энэ мөчид итгэж ядсан царай гаргаж,

-Тэгвэл чи миний эмээ шиг!

-Тэгвэл чи миний өвөөгийн өвөө шиг...

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now