[ 8 ]

3.8K 277 11
                                    

Өнөөдөр би хэзээ ч байгаагүйгээр, тийм их сэтгэл хөдлөл, догдлолтойгоор сургуульдаа ирж байна. Энэ бол ховор мөч. 100 жилд ганц тохиох тийм мөч. Энэ өдөр ямар нэг онцгой зүйл хийхгүй бол ирэх 10 жилдээ азгүй байна гэх мэт янз бүрийн мухар сүсэгтэй холбоотой зүйл одоогоор толгойд эргэлдсээр л. Би өөрийгөө хэзээ ч ийм сэтгэл хөдөлсөн, догдолсон бас... бас... сандарсан, яг л өөрөө биш, өөр хүн шиг байх юм гэж бодож байгаагүй.

Завсарлагааны цаг болоход би Erica-тай цуг ширээний ард суулаа.

-Чи юу идэх гэж байна?

-Иогурт л иддэг юм уу даа, чи?

-Erica, чи дандаа иогурт идээд байж болохгүй ээ. Ер нь чамайг мах идэж байхыг харсангүй. Эсвэл цагаан хоолтон юм уу?

-Үгүй ээ, зүгээр л...

-За алив ээ, надад хэлж болноо.

-Зүгээр л би туранхай байхыг хүсдэг. Би илүү... сэтгэл татам байхыг хүсдэг. Хүмүүс намайг үргэлж л...

Түүний нүдэнд гуниг хурах шиг болоход би бушуухан,

-Чи ийм хөөрхөн байж яагаад өөрийгөө дутуу үнэлдэг юм бэ? Бусдын юу гэхийг битгий тоо гэж хэллээ.

Тэр бага зэрэг инээмсэглээд бор үсээ хойш илэн надруу ширтлээ.

-За за, би иогурт идэхгүй ээ. Чамтай адилхан хоол идье. Хачиртай талх идэцгээх юм уу? Би энэ удаад аваад ирье.

-Тэгье ээ, болж байна. Уух юм бас аваарай.

-Тэгвэл юу ууцгаах уу?

-Бидний дайснуудын нулимсыг.

Намайг чангаар инээж эхлэхэд тэр даган инээд алдаж эхэллээ.

-Би энэ үгийг интернэтээс харсан юм аа. Яг хэлэх тохиромжтой үе ирдэг л юм байна.

Түүнийг сандлаас өндийхөд би жүүс авахаа араас нь хэллээ. Харин удалгүй миний яг хүлээж байсан тэр хүн хаалгаар орж ирэхийг хараад зүрх минь хэвийнээсээ хурдан цохилж гарав. Тэгээд юу хийхээ, яг ямартай байдалтай суухаа ч мэдэхээ байсны эцэст утсаа оролдож байгаа дүр эсгэлээ.

Тэр одоо ийшээ ирж суух болов уу? Намайг харсан болов уу? Би хичээл дээр түүнтэй ганц ч үг солиогүй. Хараачгүй. Тэр одоо наашаа ирэх болов уу?

Гэтэл тэр яг наашаа чиглэн ирж байгааг хараад би бараг ширээний өнцгийг тас зуурахаа шахав.

-Сайн уу?

Тэр мөрөвчтэй цүнхээ хажуугийнхаа сандал дээр тавиад ширээг тохойгоороо тулан надруу ширтэж суухдаа багахан инээмсэглэлийг нүүрэндээ тодрууллаа.

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now