[ 26 ]

2.7K 227 23
                                    

1 жил 2 сарын дараа

Өдөр болгон хэдэн зуун мянган хүн зөрөн алхаж байдаг Washington-ы төв гудамж. Би ч бас энд алхаж явна. Амьд гэдгээ мэдрэхээр... Dylan дээр очсон ч бүтээгүй тэр өдрийг мартахын тулд. Бас түүнийг сайн сайхан байгаасай гэж найдаж байна. Тэр тийм байх эрхтэй хүн. Тэр сайхан бүхнийг хүртэж амьдрах ёстой хүн. Магадгүй би өнгөрсөн бүхнийг мартаж чадахгүй байгаагаасаа болоод л өнөөг хүртэл дахин нэг ч удаа аз жаргалыг мэдрээгүй байх. Би тэр хотыг орхин явснаас хойш дахин жаргалтай байсан гэдэгтээ эргэлзэж байна. Тэнд миний бүх дурсамжууд үлдчихсэн. Бүх сайхан дурсамжууд. Хэдий нэг жил өнгөрсөн ч би өөрийгөө хэдийнээ насанд хүрч, бүр 30 гарсан мэтээр мэдэрч байна. Яг л тэр хотоос гараад л ид шид надад үйлчлэхээ байчихсан мэт. Бид зүгээр л дурлалд мансуурсан хоёр хүүхэд байсан мэт. Миний анхны хайр. Миний бүтээгүй анхны хайр. Олон гунигт түүхийн нэгэн адил төгссөн хайр. Дурсамжаас өөр зүйл үлдээгүй тэр өдрүүд. Би үнэхээр түүнд хайртай байсан гэж үү? Хариулт нь: "Тийм ээ. Би түүнд үнэхээр хайртай байсан." Ахлах сургуулийн энгийн нэгэн шохоорхлоос тэс ондоо мэдрэмж. Гэхдээ одоо энэ тухай бодож сэтгэлээ зовоогоод яах вэ.

Олон төрлийн цэнхэр өнгийг өөртөө агуулсан давалгааны зурагтай даавуун алчуураа хүзүүнээсээ авч, гартаа атгаад хурдан хурдан алхаж явахдаа би бугуйн дахь цагруугаа байн байн харсаар байв.Арайхийж орсон шинэхэн ажилдаа хоцорч очихгүйн тулд гүйсээр, эцэст нь том өндөр барилга дотор орж ирэн цахилгаан шатанд суухдаа 27 давхрын товчлуур дээр дарлаа. Үсээ илүү урт ургуулж, хувцаслалтаа ч өөрчилсөн тул би өөрийгөө цахилгаан шатан доторх толинд харж байхдаа багахан инээмсэглэлээ. Гэхдээ хэзээ нэг энгийн зузаан цамц, өмд өмсөөд далайн эрэг дээр очиж суух бол гэж өөрөө өөрөөсөө асууна. Хариулт нь харин тодорхойгүй.

"Third star" хэвлэлийн компани гэх хаягийг хайн урт хонгилоор алхаж байх үед би эцэст нь буланд байх хаалган дээр бичигдсэн байгааг харлаа. Хажууд хаалга нээгдэж, би үс болон хувцсаа янзлаад ороход бэлдэж байтал гэнэт танил дуу хоолой чихнээ сонсогдож, би сандарсандаа хөдлөлгүй зогсоход хүрэв.

-Vivian?

Аажуухнаар зүүн тийш эргэж, дөнгөж сая зөрж алхсан хаалганы зүг хартал тэнд миний хэзээ ч мартахыг хүсдэггүй дурсамжин дунд орших бас нэгэн эрхэм нэгэн зогсож байлаа.

-Erica?

-Vivian!! Чи мөн гэж үү!? Тэнгэр минь!

Би түүнрүү, бас тэр надруу зэрэг шахам гүйж бид чангаар тэврэлдэцгээлээ. Түүнийг тэврэхэд би яг л өөрийн нэг хэсгээ эргүүлэн олоод авах шиг таатай мэдрэмжийг мэдрэв. Нүдэнд нулимс цийлэгнэж, түүнийг улам чангаар тэврэхэд тэр удалгүй итгэж ядсан аятай надаас хэсэг хөндийрөөд дахин нүүрлүү минь ширтэн зогсов.

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now