Chapter 1

7.1K 340 26
                                    

1 минутын зайтай угсран дугарах сэрүүлгэний чанга дуугаар амандаа  хараасаар орноосоо өндийлөө.

- Ёооё бурхан минь цэцэрлэгт байсан үедээ буцаад очмоор байна. Би унтмаар байна.

Нүдээ хагас аниатай чигээрээ угаалгын өрөө лүү тэмтчин явсаар гэрлээ асаан ороод нүүрээ хүйтэн усаар угааж арай гайгүй сэргэв.

Хүйтэн бүлээн шүршүүрт орвол нойр минь бүрэн сэргэж эрч хүчтэйгээр дуу аялан толины өмнө зогсоод нүүрэндээ тос түрхлээ.

Өчигдөр оройхон нетээс эрч хүчтэй амьдрах зөвлөгөө уншаад тэрийгээ хэрэгжүүлэхээр толь руу удаан ширтэв.

- Ра Юно чи үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй шүү. Би ч үнэхээр гоё биетэй юмаа.

Ёстой нээрээ ичиж үхэх нь ээ. Азаар хүн сонсоогүй нь их юм. Больё зүгээр!. Юуны чинь царайлаг юмаа вэ. Өөрийгөө толинд удаан харсан чинь бүр дур гутчихлаа.

Уншсан зөвөлгөөгөө бүтэлгүйхэн хэрэгжүүлсээр угаалгын өрөөнөөс гаран хувцасны шүүгээнээсээ гарт тааралдсан өмд цамцаа өмсөөд гал тогооны өрөөнд орон идэж болохоор юмнуудыг ам руугаа чихэв.

Ямар азаар манай будаа агшаагч ухаалаг юм бэ. Над шиг залхуу хүнд өглөө босч будаа агшаан гэдэг үлгэрийн далай л гэсэн үг.

Өчигдөр цагийн тааруулаад орхисон будаа агшаагчнаас халуун будаа аван аягалаад өчигдөрийн хоолны үлдэгдэлтэйгээ холин идлээ.

Халаах юм бол ажлаасаа хоцрох гээд байсан тул хүйтэн бүлээн чигээр нь ходоод руугаа чулуудсан болчихоод үүдэнд байх өчигдөрийн борооноос болж шавар шавхай болсон кетээ өмсөв.

Кетээ арчдаг юм бил үү гэснээ болиод шууд л угаллаа.

Угаасаа кет чинь халтар байх ёстой биздээ тиймээ.

Вааа Ра Юно чи ч гоц ухаантан юмаа. Удахгүй бүгд кетээ халтар чигээр нь өмсдөг болноо.

Автобусны буудал руу алхаж явтал миний суух автобус хажуугаар тоос татуулсаар өнгөрөв.

Аэшшшш гүйхгүй бол автобуснаас хоцрохнээ.

Хүн аалз шиг борооны усан дээгүүр үсэрч харайсаар, бараг усайн болт-оос хурдалсаар автобус яг хөдлөөд явж байхад нь хажуунаас нь цохин зогсоов.

Ороод бас автобусны картаа цүнхнээсээ олох гэж нилээн будлив.

Арай гэж л картаа олж уншуулан амьсгаадсаар нэг суудал олж суулаа.

You and me Where stories live. Discover now