Chapter 18

1.9K 217 6
                                    

Flashback

Сухо-ийн талаас

- Хамаагүй биед чинь хүрсэн бол уучлаарай.

- Юу? ... аан ... зүгээрээ.

Юно-ийн авга эгч Юно-г өрөөнөөс гарсны дараа шууд л царайны хувиралаа ийнхүү өөрчлөн надад хэллээ.

Тэр надаас хэдэн алхамын зайтай холдон буруу харан зогсов.

Намайг хаалгаар гарахаар эргэх гэж байтал:

- Чи ч гэсэн тэр залууг нь харж чаддаг биздээ.

- Юу? .....

"Тэгэхээр сая харсан ч хараагүй юм шиг жүжиглэсэн байх нь ээ"

- Битгий дахин дахин айн айн гээд байгаач. Чамайг харж байгааг чинь мэдэж байна.

- Тийм ээ чадна. Яасан?

- Тэгвэл миний хэлэхийг сайн сонсоорой.

................................................................................................................................................................................................................................................................................................

- Байж боломгүй юм. Аймшигтай юм.

- Тиймээс дүүг минь харж байгаарай!

- Хичээеэ!

End of flashback

Юно-г нүднийхээ булангаар харвал тэр Мёнжүн эгчийн даалгаж өгсөн бичиг цаас нь дунд бодолд дарагдчихсан сууж байлаа.

Тэр Сөүлээс наашаа ирж байснаа бодвол нүднээс гаран, ил харагдах яснууд нь овойж товойгоод, цаанаа л үхмэл арьстай бараг л амьд үхдэл шиг болчихож.

Тэр цаасаа хурдхан янзалж дуусчихаад Мёнжүн эгчтэй ярилцан гарахаар болов.

Аэшшш ганцаараа явж болохгүй юмсан яах вэ. За за яав л гэж дээ. 

Юно гарж яваад 5 минут өнгөрлөө. Санаа минь огт амарч өгсөнгүй.

10 минут .....

Ерөөсөө болохгүй нь ээ.

Намайг гэнэт суудлаасаа өндийсөнд Мёнжүн эгч гайхан хараад:

- Яасан?

- Би Юно-той цуг явчихаад ирье!

Тэдний хариултыг сонсолгүй шууд л гаран гүйлээ.

You and me Where stories live. Discover now