Chapter 13

2K 247 27
                                    

- Үгүй ээ боломжгүй.

- Яагаад тэгж бодоод байгаа юм.

- Логикоор бодоод үзээч. Би хэлсэн биздээ. Миний санаж байгаагаар би 15 жилийн хугацаанд сүнс байсан шүү. Цаана нь миний санахгүй байгаа хичнээн ч жил байгаа юм билээ.

- Гэхдээ л найдвар байна шдээ.

- Чи сая найзынхаа ярьсаныг сонссон биздээ. 2 жил болоод л найдвар нь тасарсан гэж байна. Миний хувьд бүхэл бүтэн 15 гаруй жил болчихоод байхад.

- Магадгүй чи баян айлын хүүхэд юм ч билүү. Чамайг байнга асарч тойглодог.

- Больж үз!

- Гэхдээ л .......

- ТЭГЭЭД ЯАХ ЮМ. СОЛОНГОСЫН БҮХ ЭМНЭЛЭГЭЭР ЯВЖ ШАЛГАХ УУ. ТЭРНИЙ ОРОНД ОРШУУЛГЫН ГАЗРААС ХАЙСАН НЬ ХАМААГҮЙ НАЙДВАРТАЙ БИЗ!

- Тэгээд юундаа уурлаад байгаа юм. Чамд л туслах гэж хичээж байхад.

- Чамд тэгж хэлэх амархан байгаа байх л даа.

Сэүн тэгж хэлчихээд гараад явчихлаа.

Харанхуй өрөөнд би гэдэг хүн нэг тасраад уначихсан залуутай л үлдэв. Хэргийн эзэн нь ингээд асуудлыг дэвэргэнгүүтээ тасраад уначих гэж.

Яагаад ч юм Сэүн-д гомдсондоо нулимс юу юугүй урсах гээд байлаа. 

Өөдгүй амьтан. Би ч гэсэн чамайг амьд байгаасай гэж хүссэндээ л аль болох боломжтой талаас нь ярьж байхад.

Угаасаа харанхуй байгаа юм чинь гэж бодоод нулимсаа зөнд нь тавив.

Гэнэт ард хаалга онгойх нь сонсогдож Сэүнийг буцаад ороод ирлээ хэмээн баярлан эргэн хартал Мёнжүн эгч зогсож байв.

- Хүүе харанхуйд юу хийж байгаа юм.

- Бодох юм байсан юмаа.

- Наана чинь Сухо байна уу?

- Байна. Гэхдээ тасраад уначихаж.

- Өө хөөрхий. Тэгвэл Сухо-г энд нь үлдээлээ шүү. Бид хэд явлаа.

- За за. Болгоомжтой яваарай. Өглөө уулзацгаая.

Мёнжүн эгчийг хаалга хаасны дараа би хэсэг чимээгүй уйлж суув. Хажууд юу ч болоогүй мэт унтах Сухо-г хараад уур ч хүрэх шиг.

Хөгийн амьтан минь чи тийм найз охин бла бла сонин юм яриагүй бол Сэүн надад уурлахгүй ч байсан юм билэв үү?

Ер нь тэрний ууранд би яагаад ингэтлээ ач холбогдол өгөөд байгаа юм бол. Тэр чинь зүгээр л нэг хөгийн сүнс.

You and me Where stories live. Discover now