Chapter 4

2.6K 251 13
                                    

Намайг чангаар орилсны дараа тэр жиг жуг хийн маягтай гэгч нь инээгээд:

- Мэдсэн юмаа!

гэх нь тэр. 

- Заваан амьтан минь одоо гар!!

- Хихи гарлаа гарлаа

- Хөөөш! Намайг усанд орж байхад ийшээ зүглээд үзээрэй!

- Хичээнээ!

Тэр амаа даран хүүхэн шиг инээсээр угаалгын өрөөний ханыг нэвтлэн гарч одов.

Тэр намайг усанд орж байхад хараагүй ч нэг л сэтгэлд сэвтэй болчихлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр намайг усанд орж байхад хараагүй ч нэг л сэтгэлд сэвтэй болчихлоо.

Үнэндээ усанд орно гэж ийш тийшээ айн сэрэмжилж харсаар байгаад биеэ угаах ч биш хоёрын хооронд нэг юм гарч ирлээ.

Дээгүүрээ цахилгаантай ноосон цамц өмсчихөөд зочны өрөө лүү орвол тэр зурагтаар Cartoon Network үзээд сууж байв.

- Хөөш! Чи намайг усанд орж байхад орж ирээгүй биз!?

- Харин ээ яалаа!

- Маяглаад байгаарай! Үнэнээ хэл!

Тэр харин миний яриаг тоож байгаа ч шинж алга зурагтаар гарах Courage cowardly dog үзээд ухаан алга.

Би түүний анхаарлыг сарниулах санаатай урд нь очиж зогсоод:

- Үнэнээ хэлээрэй! Чи намайг өмнө нь усанд орж байхад харсан уу?

Тэр үнэндээ намайг дахиад л тоосонгүй. Толгойгоо урагш сунган миний хажуугаар гилжийлгэн зурагт үзээд байв.

Хүнд гэгч нь санаа алдаад бууж өгөн тэрний зурагтаа үзэж дуусахыг хүлээн хажууд нь очиж суулаа.

Би зурагтыг нь унтраагаад чангаар орилон хэрүүл хийж болох байсан ч энэ удаад тэгэх хүсэл нэгээхэн ч төрсөнгүй.

Тэр үхчихсэн шүү дээ. Харахад миний үеийн залуу гэмээр л харагдаж байна.

Амьдралын сайхныг мэдрээгүй дэндүү эрт хорвоогоос явсан юм шиг байна.

You and me Where stories live. Discover now