Chapter 17

2K 248 12
                                    

Дараагийн өдрөөс нь би ажилдаа явж эхэлсэн юм. Өвчтэй гэж хэд хоног амарсны эцэст жинхэнэ их ажлаар булуулах нь энэ дээ.

Манай багийнхан чадах чинээгээрээ сайн ажиллаж байна гэж бодтол үгүй байж. 

Жэхёныг уг нь залуу хүн гайгүй байх гэж бодтол тэр их няхуур, нямбай жинхэнэ ажлын төлөө төрсөн хүн байлаа. Тэр америкт төгссөн болоод ч тэр үү бид нараас тэс өөрөөр сэтгэдэг шинийг эрэлхийлдэг юм шиг санагдсан. 

Учир нь гэвэл бидний гаргасан барилгын санаа нь нэг нь ч таалагдаагүй юм. Тэр бидэнд хэлэхдээ шинэ зүйл хэрэгтэй байна гэсэн. Тиймээс л бид энд толгойгоо гашилгаад сууж байна. 

Согчү-д бид хэд ирээд нэлээн удчихаж. Үүнээс цааш дахиж удах нь манай компани-д аюултай тул Мёнжүн эгч эрсдэлийн нэг сар зарласан. 

Хэрэв бид Сөүл рүү буцаж очихгүй энд удах тусам манай компаны хувьцаа солонгосын хөрөнгийн бирж дээр шалаар нэг болно гэсэн үг. Би ч анхандаа гайхсан л даа. Гаднаасаа нурж унах гэж буй барилга дотор, зургаахан ажилчинтай жижигхэн компани тийм их нэр хүндтэй юм хэрэг үү гэж. Гэвч юмс харагдаж байгаа шигээ байдаггүй юм билээ.

Ямартай ч манай компани салбартаа чамгүй амжилттай яваа. 

Хэрэв бид энэ 1 сарын хугацаанд Жэхён-д таалагдах юмыг нь хийж чадахгүй бол захиалгыг буцаах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мёнжүн эгч, Сухо, Сүжон гурав үндсэн загвар гаргагч бол харин би туслахаар явдаг юм. Эрсдэлийн сар-д мөн эрсдэлийн баг гэж бий. 

Эрсдэлийн баг захиалга цуцлалтын улмаас гарсан хохирол болон зарим нэг зүйлс дээр ажиллаж, захиалга өгсөн хүнтэй өөр архитектурын компани зуучилж өгдөг юм. Энэ тал дээр Бура, Тэмин хоёр мэргэжилтэн л гэсэн үг. 

Энд ажилд орсноос хойш эрсдэлийн сар гэдгийг бусдаасаа сонсож л байсан болохоос биш өөрийн биеэр ингэж ажиллаж байсангүй. 

Ахх үнэхээр төвөгтэй юмаа. 

Энэ их ажлын хажуугаар бас нэг толгой өвтгөсөн асуудал. 

Сэүн-ийг цаашдаа яах ёстой вэ. Тэр энд ирсэнээсээ хойш улам л дуугаа хураагаад сонин болоод байх юм. Тэр надаас нэг зүйл нуугаад байна. 

Би түүнтэй ярилцах хэрэгтэй юм болов уу. 

Сэүн-аа сонин аашлахаа боль л доо надад хэцүү байна шдээ. 

Эргэн тойрноо харвал Жэхёны бидэнд гаргаж өгсөн жижигхэн оффис дотор Бура, Тэмин хоёр цаахан цонхны хажууд байх ширээг дэрлээд унтчихсан харин наана байх хурлын том дугуй ширээн дээр Сухо, Сүжон болон Мёнжүн эгч гурав чимээгүйхэн зураг зураад сууж байв. 

You and me Where stories live. Discover now