Chapter 14

2K 233 13
                                    

Тэрний уруул, миний уруул. Зүгээр л хоорондоо нийлсэн ч асар их мэдрэмж төрүүлнэ.

Зүрх минь энэ их ачааллыг дийлэхгүй учир би түүнээс түрүүлж холдон суулаа.

Тэр надаас салсан ч нүдээ аниастай чигээр суугаад л байв.

Сэүн нүдээ аажуухнаар нээн миний нүдтэй тулгаран бид хоёр бие биенийхээ нүднээс ямар нэгэн зүйл хайх мэт л ширтэлцэх ажээ.

- Ч-чи .......... э-энэ удаад ........... я-ямар нэгэн зүйл мэдэрсэн биз дээ?

Би түүнээс найдангуй мэт л асуув. Хэрэв тэр үгүй гэх юм бол би түүнийг там руу тонилгоно доо!

- Харин чи?

- Би чамаас эхэлж асуусан!

- Чи эхлээд хариул!

- Чадахг .......

Тэр хурдхан гэгч нь уруул дээр шоб хийтэл үнэслээ.

- Ойлгосон биздээ? ...... Хөөе! намайг сонсож байна уу? ........ ХӨӨЕ!

- Я-яагаад д-дахиад ү-үнэсэж байгаа юм?

- Чамайг буулгаж авах гэж.

- ЮУ?

- Ойлгомжтой биш гэж үү. Би сэтгэлгүй хүнээ дахиад үнэсэхгүй шүү дээ тэнэгээ!

- Би тэнэг биш!

Би уурандаа босон өрөөгөөрөө холхин нааш цааш явав.

Бид болохгүй. Би хүн тэр сүнс. Хэрвээ би одоо байгаа сэтгэлээ дэврээчих юм бол түүнээс салж хагацаж чадахааргүй болтлоо дурлана. Хэрвээ түүнтэй хамт байхаас өөр аргагүй болтлоо дурлавал яах уу? .... Би түүн шиг л болоход болох юм байна тийм үү? .... 

Гэхдээ би чадахгүй. Би амьдармаар байна. Бид гэж байхгүй. Энэ удаад л сэтгэлээ татаж авах хэрэгтэй.

- Юу хийгээд байгаа юм?

- Сэүн~аа энэ явдлыг болоогүйд тооцъё!

- Яагаад? Хэний дураар!?

Тэр маш ууртай босч ирээд миний өөдөөс харан:

- Би сонссон. Чиний зүрхний цохилтыг. Тэгсэн байтал яагаад үгүйсгээд байгаа юм?

- Гар! Яв! Мэдэхгүй хаашаа ч юм яваад өг! Би амармаар байна. Ядраад байна!

- Энэ чиний хүсэл юмуу?

- Тиймээ алга болоод өг! Анхнаасаа чи миний амьдралд гай байсан. Яв!

- Хүслээр чинь болъё!.

Тэр нүдэн дээр минь агаарт ууршчихсан юм шиг л замхран алга болчихов.

You and me Where stories live. Discover now