Chapter 12

2.3K 224 36
                                    

Нөгөө хэд маань аль хэдийнээ Согчү-д ирээд буудалдаа байршчихсан хэмээн Сухо-д орой 8 цагийн үед мсж-ээр хэлсэн байлаа.

Аль буудалд байрласныг нь асуух гээд залгатал хэнийх нь ч утас холбогдоогүй тул Сухо-г сэрээн асуух гэж байснаа болив.

Тэр үнэхээр тайван гэгч нь унтаж байсан учир сэрээлгүй гэрлүүгээ дагуулж явахаар шийдлээ.

Ахх аав ээж хоёр ч асуултаар булах байхдаа.

Гэрийнхээ гадаа ирээд машинаас түргэхэн буугаад аав ээж хоёрт дахин нэг хүнтэй цуг явж байгаагаа сануулахаар гэр лүүгээ түрүүлэн оров.

Сэүн намайг машинаас буухад дагаж буух байх гэж бодтол оронд нь машиндаа үлдээд зүгээр л нэг тийшээ гөлрөн сууж байв. Нүд нь өмнө нь харлаж байсан шигээ тас хар болчихож.

Сэүний асуудлыг түрдээ мартан гэр лүүгээ орлоо.

Үүдээр ороход л ээж намайг ухаан жолоогүй тэврэн авч:

- Үр минь! мөн байна! Ямар удаан харсангүй вэ!

- Ээжээ! битгий сүржигнээд бай!. За тэр яахав. Би ажлынхаа газрын залуутай цуг явж байгаа. Өнөөдөртөө энд хонуулчихъя!

Ээж харин жуумалзан инээгээд "найз залуу чинь юмуу" гээд гэдэс рүү ёвров.

- Бишээ биш!. Цуг ажилладаг хүн гээд байхад даа.

- Юутай ч оруулаад ир. Царайлаг байвал хонуулъя.

- Ээжээ! Би таныг аавд хэлнэ шүү.

Буцаад машин руу очин Сухо-г зөөлөн дуудан сэрээлээ. Тэр үнэхээр сэргэг бололтой дуудах төдийд босоод ирэв.

- Ирчихсэн юмуу?

Тэр нүдээ нухлан эргэн тойрноо нэг харснаа:

- Хаана ирчихсэн юм?

- Манай аав ээжийн гэрт. Харин нөгөө хэдээс аль буудалд буусныг нь асуух гэсэн чинь утас нь холбогдохгүй байсан юмаа.

- Аан. Гэхдээ би танайд хонож болох юмуу? Аав ээжид чинь эвгүй биш үү?

- Гайгүй ээ буугаад ир. Юутай ч оръё.

Бид хоёр машинаас буун ардаас ачаагаа авцгаалаа. Бид ч гэждээ би л ачаагаа авсан юм. Харин Сухо цүнхээ ухан оо, сойз, унтлагын хувцас зэрэг ойр зуурын юмсаа авч байв.

Урдуур тойрж очоод юм хайж байгаа хүн мэт эвтэйхэн хаалгыг онгойлгоод Сэүн-ийг буу хэмээн дохилоо.

You and me Where stories live. Discover now