Chapter 9

2.2K 231 15
                                    

Бид хоёр хоёул сэрчихээд зүгээр л бие бие нь рүүгээ харан хэвтлээ. Эсвэл тэр угтаа унтаагүй сэрүүн байсан байж болох юм.

- Сайн уу?

- Хөөх ямар гээчийн асуулт вэ?

Би түүнээс асуух хэрэгтэй болов уу? Асуухгүй бол амар тайван байж чадахгүй юм шиг байна.

- Чи өчигдөр ..............

Би зүгээр л дух руугаа заасан юм. Тэр ойлгох байхаа.

- Аан тиймээ!

Тэгээд л болоо юу. Намайг үнэсчхээд зөвхөн "Аан тиймээ" гээд л болоо юу?

- Яагаад тэгсэн юм?

- Чи ямар аймар нухацтай хүлээж авдаг юм бэ. Би зүгээр л хүн үнэсэх ямар байдаг юм болоо гэж л бодсон юм. Өөр зүйл байхгүй ээ.

- Тэгээд ямар мэдрэмж төрж байна.

- Яг үнэндээ .......... Юу ч мэдрээгүй ээ.

Тэр ингэж хэлчихээд маш чангаар инээлээ. Балиар амьтан. Юун тийм инээдтэй байгаа юм.

Уур хүрсэндээ тэрнийг орноос хөлөөрөө түлхэж унагаачихаад босон угаалгын өрөө орлоо. Харин тэр ард ёолон үлдэх нь сонсогдов.

Намайг угаалгын өрөөнөөс гарч иртэл тэр нөгөө унасан газраа таван хошуу болоод хэвтчихсэн байж байлаа.

- Юу хийгээд байгаа юм?

- Энэ олон жилийн дараа өвдөлт мэдэрсэн чинь муухай байна.

- Сүртэй юм бэ. Орноос л унаа биздээ.

- Сүртэй байлгүй яадаг юм. Тэгээд ч би өвдөлт гэдэг зүйлийг мартаж орхисон байхад чи гэнэт маш хүчтэйгээр намайг гэмтээлээ. Өөрийг чинь унагаагаад үзэх үү.

Ингэж хэлэнгүүтээ тэр маш хурдтайгаар босож ирснээ миний зүг ойртов.

- Я-яах гээд байгаа юм. Хол бай.

Тэр харин юу ч дуугаралгүй миний гарнаас барьж аваад ор луу түлхэн унагалаа.

- Би хэдий сүнс ч гэсэн юм мэдэрдэг юм шүү.

Тэр намайг яг өөрийн нь өшиглөн унагасантай адил орноос түлхээд унагачихав.

- ЯААА! Өвдөж байна шдээ.

- Тээр хэлээ биздээ. Өвддөг өө гэж. Сүртэй юм бэ гээд байсан биздээ хнн.

- Тэгсэн ч гэсэн чи сүнс би амьд хүн биздээ. Муу эргүү амьтан.

- Чи ямар муухай юм бэ Юно. Би чамд гомдлоо за.

- Хүүе яасан гэж гомдоод байгаа юм. Сүнс гэдэг чинь үнэн л биздээ.

You and me Where stories live. Discover now