Chapter 20

3.7K 508 88
                                    

  Юно! Чи нэг л зүйлийг санаж яваарай. Хэрвээ ...... би чамд хайртай учраас л чамд шунах сэтгэлээ хянаж чадахгүй байгааг минь ойлгооч. Чамайг хажуудаа маш удаан байлгахыг хүсэж байгаа болохоор л тэр.  

Нүдээ аних тоолонд энэ үг санаанд буудаг юм.

Сэүн ...

Энэ нэр ч тэр хэзээ мөдгүй мартагдах юм шиг санагдаж байна.

***

- Чи өөрийгөө юу хийж байна гэж бодоов?

Өрөөний хаалга хүчтэй савсаар авга эгч, Сухо-той цуг орж ирэн ийнхүү орилох нь тэр.

Намайг сандран Сэүн рүү харахад тэр эргэлзэх мэт хөмсгөө үрээд нүдээ анив.

"Сэүн" намайг нэрийг нь шивнэн дуудахад

Тэрээр амны хайрцагаараа нэг зүйлийг хэллээ.

Энэ бүх үйл явдал яг л зурагдсан пянз шиг сонин болж хувиран толгой эргэж, хоолойныхоо хэрээр "намайг буулга" хэмээн Сухо-ийн гар дээр тийчилж байснаа санаж байна.

Сухо намайг хоёр гар дээрээ өргөсөөр өрөөнөөс гаран хаалгыг хаав.

Би хаалгыг хаах мөчид харанхуй өрөөнд зөвхөн Сэүн, авга эгч хоёр л үлдэхийг харлаа.

Сэүний нүд рүү харахад тэрээр яг л төгс амар амгаланд хүрсэн мэт л тайван харагдаж байв.

Гэхдээ би түүнийг эцсийн удаа харж байна гэж төсөөлөө ч үгүй юм. Түүний гүн харанхуй руу уусгах мэт тунгалаг хар нүд рүү нь ....

Түүний хэлсэн үгийг ч эцсийнх гэдгийг мэдээгүй юм.

" Өөрийгөө битгий хүчлэ Юно! "

***

Сухо-ийн талаас

Тэрнийг хүчээр өргөсөөр гарч ирлээ.

Юно яг л маргааш гэж байхгүй мэт л уйлан, "намайг буулга" хэмээн орилно.

Тэрээр эмнэлэгийн корридор-т галзуу хүн мэт л орилон, доороо тийчигнэж байв.

Тэрнийг газар буулгаж байгаад хоёр хацарнаас нь барин " Юно! Чиний үхэл юуг ч шийдэхгүй" гэж хэлсэнд тэр орилохоо болин тайвшрах шиг боллоо.

You and me Where stories live. Discover now