Chapter 16

2K 204 7
                                    

Эмнэлгээс гарах өдөр цагийн өмнө намайг сувилагч дагуулан явсаар нэг өрөөнд орж ирэв.

- За та гутлаа тайлаад энэ дээр зогсоорой
гээд нэг жижигхэн дөрвөлжин жин шиг зүйл рүү заалаа.

Эхэндээ жин гэж бодсонч түүн дээр зогссоны дараа "дээшээ эгц хараарай", "гараа ташаандаа аваарай", "дохио дуугарсаны дараа буугаарай" гээд нилээн удаан зогсоов.

Тэгтэл "днн" гэх дуу гарлаа.

- За одоо бууж болно.

- Энэ яг юу үзсэн юм бол?

- За түр хүлээж байгаарай. Тайлбарлаж өгнөө!

Сувилагч доош тонгойн жижигхэн дөрвөлжин зүйлийнхээ товчнууд дээр дарсаар гарч ирсэн тоог нь барьж буй цаас нь дээрээ тэмдэглэж байв.

Тэр дууссан бололтой дээш босон намайг суудал дээр суулгаад цаасаа харан санаа алдсанаа:

- Хатагтай Ра! Таны биеийн жин ердийнхөөсөө доогуур байна. Мөн таны усны баланс буюу өдөрт авах ёстой усаа авч чадахгүй дутагдалд орж байна. Та энийг харж байна уу?

гээд гартаа барьж байсан цаасаа дээш өргөн үзүүлээд түүн дээр байх ногоон, улаан, шар хосолсон хүснэгт дээрх улааныг дугуйлав.

- Мөн таны жин хэт тураалтайдаа орж байна. Таны жин өмнө нь хэд байсан бэ?

- 52кг

- Одоо таных тэгвэл 45 болсон байна. Тиймээс та илчлэг ихтэй хоол сайн идэх ёстой. Мөн ус сайн уугаарай .... Аан тийм та өдөрт авах ёстой кл/калори-оо бүрэн авч чадахгүй байна. Би таньд эрүүл бөгөөд өндөр илчлэгтэй хоол, хүнсний жагсаалт гаргаж өгнө тэрний дагуу хооллоорой.

- За

- Одоо та эмчтэй уулздаа. Би таныг хүргээд өгье. Тэгээд үүдэнд хүлээн авах дээр төлбөрөө төлөөд гарч болно.

- За.

Тэр сувилагч намайг дагуулсаар эмчийн өрөөнд оруулж өгөв. Энэ үеэр ч ашгүй ээж ирж таарлаа. Ээжид "үүдэнд төлбөр тушаачих" гэж хэлэн гаргаад эмчтэй хоёулхнаа үлдэв.

Эмч намайг "гам сайн барьж, эмээ таслалгүй уух ёстой шүү. Хэрэв өвчин чинь дахиад сэдрэх юм бол энэ удаадаа эдгэх гэж удна мөн дээрээс нь илүү их өвдөнө" гэлээ.

Эмчид баярлсанаа илэрхийлэн гараад ээж дээр очлоо.

Бид хоёр хэвтэж байсан өрөөндөө ороод хувцсаа сольж өмсөв. Яг өрөөнөөс гарах гэж байтал ээж цүнхнээсээ ноосон цамц гаргаж ирээд:

You and me Where stories live. Discover now