Chapter 10

2.3K 236 17
                                    

- Та зүгээр үү?

Сэүн хэдий намайг тэврэхээ больсон ч одоо болтол шокносоо гаралгүй гудамжны голд зогсож байтал нэгэн залуу ийнхүү асуув.

Намайг хариу хэлэх гэж байтал Сэүн:

- Залуу минь явж үз! Тэр зүгээр л байгаа биздээ.

Би Сэүн рүү хараад ам нээх гэж байгаад болилоо. Тэр залуу яг намайг галзуу гэж бодно шүү дээ.

Тэр залуу намайг хариу хэлэхгүй байсанд гайхсан бололтой хэсэг харан зогсож байснаа миний хоёр гарт байх хүнсийг авлаа. Энэ удаад миний түүн рүү гайхаж харах ээлж бололтой.

Сэүн "хаана хүрээд байгаа юм" хэмээн түүнийг цохих гэсэн ч тэрний биеийг нэвтлээд гарчихав.

Сэүний гар нэвтэлж гарсны дараа тэр залуу найтаах гэж буй мэт болсноо зүгээр болчих нь тэр.

Би арай гэж ам нээн:

- Ю ...ю-у хийгээд байгаа юм?

- Ярьдаг л юм байна шдээ. Та харин их хэцүү харагдаад байсан болохоор туслах гээд. Хаашаа явах юм хүргээд өгье!

- Ашгүй дээ. Яг гар тасрах гээд байсан юм. Тэнд байгаа автобусны буудал руу хүргээд өгөхөд л болно.

- Үгүй дээ би машинтай явж байгаа. Би гэр лүү чинь хүргээд өгье гэдэг утгаар хэлсэн юм.

- Өө тэгж төвөг удаад яах юм. Манай гэр хотын төвд байдаг. Эндээс их хол учир зүгээр дээ.

- Би ч гэсэн хотын төв орох гэж байгаа болохоор нэрэлхэлгүй машинд суучих.

Их эвгүй байгаа ч тэрний гэрэл цацарсан инээмсэглэлийг хараад машинд нь суухаар шийдлээ. Харин Сэүн ард зогсолтгүй амандаа үглэн:

- Юно наадах чинь цуврал алуурчин байвал яах юм айн. Итгэж болохгүй! машинд нь битгий суу!

Би аяархан:

- Чшшш би мэдэж байна.

Тэр зогсоолд байх машины хойд талын хаалгыг нээгээд миний тортой хүнсийг хийв. Тэгээд намайг бас суух гэтэл

- Урд суухгүй юмуу?

- ЮУ? А...ан за!

Сэүнийг ард суулгах хэрэгтэй байх гэж бодоод арын хаалгыг нь онгойлгосон чигтээ бариад л зогсоод байв. Сэүн над руу нэг муухай харж, хэлээ гаргаснаа машинд суулаа.

Тэр залуу гайхсан байртай харснаа:

- Яасан? Юу хараад байгаа юм?

You and me Where stories live. Discover now