Chapter 5

2.7K 266 1
                                    

Газар хүчтэй унаж, гаран дахь тортой хүнсээ алдан асгалаа.

Юу болоод ойлгохын завдалгүй бүх зүйл хурдан болж өнгөрсөн болохоор оюун санаа минь самгардан дэмий л газар ёолон суув.

Дээш өндийж харахдаа би Сэүнийг нэг машины өмнө хэвтэж байхыг олж харсан юм.

Тэр машинаас нэг залуу бууж ирснээ:

- Яанаа! Та зүгээр үү?

- Чамд зүгээр юм шиг харагдаад байна уу? Алив намайг ирээд босгоодох!

Надаас харваас залуу харагдсан учир бага зэрэг дарамтлахаар шийдлээ.

Гэхдээ юу юунаас илүүтэй би Сэүнд санаа зовж байсан юм.

Тэр залуу намайг босгоход тусалж, би босчихоод түүнийг түлхэн шууд л Сэүний хэвтэж буй газар луу харав.

Гэтэл Сэүн тэнд байсангүй. Хэдий тэр сүнс ч гэсэн түрүүн гаргаж байсан царайг нь хараад санаа минь маш ихээр зовно.

- Та юу хайгаад байгаа юм?

- Энд нэг хүн ....

Мэдээж тэр харахгүй шүү дээ. Яг ам алдах гэж байна.

- Гэхдээ таныг хөдөлгөөнгүй зогсож байхад нэг зүйл түлхэж байгаа юм шиг л хажуу тийшээ унасан даа ..... Сонин юмаа

- Үгүй ээ. Би өөрөө хажуу тийшээ унасан юм.

- Яах аргагүй л .....

- Юун дэмий юм яриад байгаа юм. Худлаа нөхөн төлбөрөөс бултах гээд байна уу?

 - Үгүй ээ үгүй яалаа гэж. Одоо цуг эмнэлэг явах уу?

- Эмнэлэг явахгүй ээ. Тэрийг төлж өг.

гээд газраар нэг асгарч, хагарсан тортой хүнс рүүгээ заав.

- За!

Би тэр залуугаар хамгийн үнэтэй гэсэн хоол хүнсээ авхуулж байж санаа амран саллаа.

Гэхдээ Сэүн яах аргагүй газар хэвтэж байсан даа. Яагаад алга болчихов. Арай сүнснүүд ч бас машинд дайруулахаар хүн шиг гэмтэж бэртдэг юм биш биздээ. Яанаа.

Больж үз Юно. Алга болвол сайн л биздээ.

Дотроо өөртэйгөө тэмцэлдэж байсан ч санаа зовох сэтгэл минь илүү давамгайлж байсан юм.

Хүнсээ чирсээр гэртээ хурдтайгаар орж ирээд өөрийн мэдэлгүй "Сэүн" гээд гэрээр нэг хашгирчихлаа.

Хариу алга.

- СЭҮН ЧИ БАЙНА УУ!

Бас л хариу алга. Чив чимээгүй. Гутлынхаа ар дээр гишгэж хурдан гэгч нь тайлаад шууд л зочны өрөө рүү орлоо.

You and me Where stories live. Discover now