Chapter 11

1.9K 206 9
                                    

Би зүгээр л сонсоогүй юм шиг орхичихсон. Өөр яах байсан гэж. 

Гайхалтай! Надад одоо үнэхээр супер эвгүй мэдрэмж төрж байна.

Ашгүй Сэүн ч тэгж хэлчихээд бас алга болчихсон. Бодвол ямар нэгэн тэнэг сүнснийхээ зүйлийг хийгээд явж байгаа гэж найдхаас.

Босож гэрээ цэвэрлэе гэсэн ч залхуу хүрээд дэмий л буйдан дээр зурагтаа ширтэн сууна.

Би хэдий залхуу ч ингэтлээ залхуурч бол үзээгүй. Ойрын үед яагаад ч юм бие сульдаад залхуураад байх юм ....

Надад амралт гэдэг зохихгүй бололтой. 1 дэхээс буцаад ажилдаа орохоос.

Аээшшш юу гэж бүлт бүлт үсрээд гарлаа даа. Ширэн нүүрлээд очихоос. Менжүн эгч ч хяргах байхдаа .....

Гэснээс Жэхён залгана гэсэн яагаад залгахгүй байгаа юм бол. Арай би дугаараа буруу бичээд өгчихөөгүй байгаа ....

За залгалаа гэж бодъё. Тэгээд би авна. Эхний удаа үнэд ороод завгүй гэж хэлдэг юмуу? Болохгүй юм байна. Хэтэрхий үнэд орж байгаад дахиж залгахгүй бол яана.

Тэр нээрээ Амеркиас ирсэн гэсэн. Кино нь дээрээс хараад байхад тэд нар чинь задгай улсууд юм байна лээ. Жэхён их сургуулийнх болохоор том үдэшлэгт очиж үзсэн л байхдаа. Хар тамхи татаж үзсэн болов уу?

Гоё гоё шаргал үстэй, том хөхтэй охидуудтай цуг сурдаг байсан байхдаа.

Шаргал үс гэснээс би үсээ шараар будуулвал надад зохих болов уу. Хүмүүс намайг цагаан арьстай гэдэг болохоор зохих л байхдаа.

Цагаан арьс гэснээс ............

Аххх Юно төвлөрөөч дээ. Утгагүй юм бодоод байлгүй босож гэрээ цэвэрлэх юмсан.

Гэр ч гэхдээ гайгүй цэвэрхэн л байна л даа. Угаалгын өрөөнийхөө хэдэн шилэн тавиур толийг л арччихвал.

Толь гэснээс үүдэнд байсан хайран том толь минь. Ямар үнэтэй авлаа даа. Би ч гэж тэнэг юм. Ухаан мэдрэлгүй гүйж явахаар урдах толио харахгүй.

Тэр үед ч гэхдээ аймар байсан шүү. Ёохх үхэх нь гэж бодсонсон.

Ёооо ёооо юм бодохоо боль Юно! Зурагт руу төвлөр!

Гэхдээ л Жэхён ......................

***

Ажлынхаа үүдэнд орох уу байх уу гэж хэсэг бодож зогслоо. Бардам зан минь дийлж байсан ч хадгаламж дахь мөнгөний минь тоо намайг ороход хүргэв. Надад мөнгө хэрэгтэй шүү дээ.

You and me Where stories live. Discover now