Chapter 7

2.6K 246 7
                                    

Хүйтэн салхи нуруу руу минь үлээж, цэвэрлэгчийн хогоо шүүрдэх дуунаар сэрлээ.

- Ишшш залуу эмэгтэй хүн байж, гудамжинд унтахаас ичээч! Ид бүтээж явдаг нас нь дээрээ архи гудраад. Эрэгтэй хүн байсан бол яая гэхэв.

Тэр ах амандаа шогширсоор цааш явав.

Гэнэт өөрийгөө сандал дээр унтаж байгаагаа саналаа. Намайг дээш өндийхөд баахан сонин газар унах нь тэр.

Бодвол Сэүний намайг хучсан царай нь юм байхдаа. Гэхдээ сонин гэхэд дулаахан байсан шүү.

Хүн амьтан сэрэхээс өмнө тэр сандлаасаа хурдхан босоод автобусны буудал руу алхлаа. Ингэхэд Сэүн хаашаа явчихсан юм бол. Өчигдөр чинь би гэрээс хол явж чаддаг болчихлоо гээд байсан. Эсвэл би буруу сонссон юм болов уу?

Ишш их л хол, мэдэхгүй газар луугаа алхаад байна даа гэж бодсон чинь байрнаасаа нэг буудлын л цаана байсан байна шүү дээ. Уйлж байхдаа хүртэл өөрийн мэдэлгүй гэр лүүгээ алхаад байждээ хөөрхий.

Алхсаар байгаа гэрийнхээ үүдэнд иртэл Тэмин, Бура, Сүжон 3 гэрийн үүдэнд хана налаад суучихсан унтаж байв.

Тэдэнд их уур хүрсэн болохоор тоолгүй гэрийнхээ үүдний кодыг хийж байтал Тэмин сэрэн намайг харан уулга алдаад:

- Хүүе ЮНО! хаана хоносон юм. Бид гурав чамайг ямар их хүлээсэн гээч. Чи чинь өчигдрийнхөө хувцастай байна шдээ. Наад нүд чинь бас юу вээ?

Тэминий чанга орилооноор нөгөө хоёр нь ч бас сэрээд орилж гарлаа. Миний яах тэдэнд хэзээнээс хамаатай болчихсон юм. Сүржигнэж өгч байх шив. Тэднийг гэртээ оруулахгүй гээд хурдан хаалгаа хаах гэтэл Сүжон гэж дэнхийсэн урт хөлөө хаалганд хавчуулаад нөгөө хоёртойгоо нийлж татсаар байгаад орж ирэв.

- Та гурав бас яах гээв?

- Ээе яав л гэж дээ! Найзындаа ирж байхад

- Та нарын найз байснаа санахгүй л юм байна. Одоо зүгээр яв!. 

Тэднийг үүдэнд үлдээгээд өрөө рүүгээ ортол үнхэлцэг хагарах дөхлөө.

- Бурхан минь Сэүн хэл чимээ өг л дөө. Намайг үхүүлэхийг хүсээ юу

-Тэр яах вэ тэр үүдэнд байгаа охин чиний найз уу?

- Мөн бол юу гэж? биш бол юу гэж?

- Зүгээр л их царайлаг юмаа.

- Сүнс байж юун ч их юманд санаархдаг юм?

- Зссс

Цүнхээ ор луугаа шидчихээд дээгүүрх цамцаа тайлж байтал нөгөө гурван ядаргаа чинь сүр сар хийсээр өрөөнд ороод ирлээ.

You and me Where stories live. Discover now