Chapter 2

2.9K 278 16
                                    

Толгой түг түг гэж лугшин өвдөж, ам хатаж, нүдээ ажуухнаар нээх гэж үзлээ.

Нүдээ бүтнээр нь нээх гэтэл хорсон өвдөж арай гэж л хагас дутуу юм нээсэн болов.

Гараа хөдөлгөх гэж үзтэл болсонгүй. 

Бурхан минь бие минь мэдээгүй болчихсон юм биш биздээ.

Ингэж бодох төдийд тархинд минь маш хурдтай мэдээлэл дамжиж, мэдрэлийн сэрлүүд цочролд орж нээгдэхгүй байсан нүд минь хормын дотор л байдаг томоороо нээгдлээ.

Өөрийнхөө биеийг бүрэн бүтэн байгаа гэдгийг хартал намайг гал тогооны түшлэгтэй сандалтай хүлчихсэн байв.

- ААААААААААААААААААААА ТУСЛААРАЙ! АААААААААА

- Чимээгүй байгаачээ! чихэнд чийртэй юм.

- АААААААААААААААААААА

- Чимээгүй болохгүй бол алчихна шүү.

- З-з..а

- Сайн байна.

Бид хоёр чимээгүй л суугаад байв. Сүүлдээ бие минь хөшиж, өвдөж эхэллээ.

- Х-хө..өе миний хүлээсийг тайлчих тэгэх үү?

түүн рүү байж болох хамгийн ялдам харцаараа харав.

- Чадахгүй ээ.

Новш чинь!

- Гуйж байна шдээ. Би одоо орилохгүй. Тэгээд ямар нэгэн үйлдэл хийхгүй ээ.

- Чадахгүй ээ!

- ХӨӨШ! АЯТАЙХАН ХЭЛЖ БАЙГАА ДЭЭР ТАЙЛААРАЙ. ЧИНИЙ СҮНС СҮГ ЧИНЬ НАДАД ОГТХОН Ч ХАМАА БАЙХГҮЙ ШҮҮ. БИ ЧАМАЙГ ХОЁР ДАХИА АЛНА ШҮҮ!!!

- ЧАДДАГ БОЛ ТАЙЛМААР Л БАЙНА ШДЭЭ. ЧАДАХГҮЙ БАЙНА!!

- Наадах чинь юу гэсэн үг юм.

- Кхммм Тэр .... нөгөө ........... юу л даа. Би олсонд хүрж чадахгүй байнаа.

- Тэгээд энийг хэн хүлсэн юм.

- Би!

- ТЭГЭЭД ЯАХЛААРАА ТАЙЛЖ ЧАДДАГГҮЙ ЮМ. НАМАЙГ ӨДӨӨД БАЙНА УУ?!!!

- Ү..-үгүй ээ. Чамайг огтхон ч өдөөгүй шүү.

- ТЭГЭЭД!!

- Тайлбарлах их хэцүү юмаа. Миний уур хүрэх юмуу, сэтгэл хөдлөл ихээр илэрч байгаа үед би эд зүйлсд хүрч чаддаг юм. Харин одоо бол миний сэтгэл санаа их тайван байна л даа.

- НОВШОО! ТАЙВАН БАЙНА ГЭСЭН ҮҮ!! УРД ЧИНЬ ХҮН ҮХЭХ ГЭЖ БАЙХАД ТАЙВАН БАЙНА ГЭСЭН ҮҮ!! АААААААААААААААААААААААААА

You and me Where stories live. Discover now