Chapter 6

2.5K 258 6
                                    

Намайг өглөө босоход Сэүн миний хажууд тайван гэгч нь унтсаар байх аж.

Тэрнийг сэрээхгүй гэсэн дээ аль болох чимээ гаргахгүйгээр орноосоо босон угаалгын өрөө орж хувийн ариун цэврээ сахичихаад гарж иртэл тэр бас л унтсаар байв.

Харьцангуй эрт сэрсэн болохоор өглөөний цайгаа ном ёсоор нь хийж уучихаад Сэүн-д унд бэлдэх гэсэн ч сүнс гэдгийг нь гэнэт саналаа.

"Ахх Би ч солиорч байгаа юм байна даа."

Өчигдөр орой бэлдэн, нямбайлан индүүдэж тавьсан хувцасаа өмсөх гээд өрөөндөө ортол тэрээр бас л унтсаар байв.

"Сүнс байж яасан ч их унтдаг юм цовоо сэргэлэн байж, гадуур дотуур явж хүн айлгах хэрэгтэй шдээ. Ажилгүй сүнс"

Дандаа л яарч сандран хамаг хөлс, баасаа гоожуулсаар ирдэг ажилдаа тайван гэгч нь алхаж орлоо.

Намайг эрт ирснээс болоод  ч тэр үү ажил руу ороход Сүжон над руу гайхан хараад:

- Хөөх нар баруунаас мандаа юу даа

- Сайн уу? Сайхан амарсан уу?

- Чи муудсан хоол хүнс идээгүй биз? Яасан эрт ирж байх юм. Бас цэвэрхэн хувцас өмсчихөж.

- Хар өглөөгүүр битгий хэрүүл өдөөд байгаарай Сүжон гуай!

- Яалт ч үгүй манай адаар ааштай Юно мөн л байна даа.

- Зсссс дуугүй урдах ажлаа хий! 

- Хүний зан ааш хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна даа!

Би ч цүнхээ ширээн дээрээ тавьчихаад угаалгын өрөө орохоор явлаа.

Намайг угаалгын өрөөнөөс гарч иртэл Тэмин, Бура 2 ирчихсэн байх бөгөөд:

- Одоо Юно хамаг хөлсөө гоожуулаад орж ирнэ хха!

- Бас дээрээс нь арзайсан үстэй хха.

Тэдний ард чимээгүйхэн очоод хоолойгоо застал Тэмин эргэж харсанаа:

- Бура намайг чимхээч!

- Та 2 үхмээр байна уу?

- Өөө с-сайн уу Юно? 

Бура ингэж хэлчихээд эвгүй гэгч нь инээх нь тэр. 

- Битгий худлаа инээгээд бай!

- Юно би чамд кофе найруулаад аваад ирэх үү?

Хэдий тэд надад тал засаж байгаа ч гэсэн "намайг арчаагүй" амьтан л гэж боддог юм байна. Өмнө нь яагаад анзаарч байгаагүй юм бол. Би тэднийг нэг ажлын газрынхан, хамт олон минь гэж л боддог байсан. Тэгтэл тэд намайг байхгүй хойгуур минь муулдаг байж.

You and me Where stories live. Discover now