Chapter 19

2K 213 19
                                    

Дахиад л дотор бачуурч байж суухын аргагүй болно.

- Ааваа, ээжээ! намайг ганцааранг минь түр орхиоч гуйя!

- Үгүй. Бид хаашаа ч явахгүй. Биднийг байхгүй хойгуур чи дахиад ухаан алдвал яана.

- Яваад өгөөч гуйя! Та нар хажууд байгаа болохоор бүр улам бачуурч байна.

Нулимс минь мэлтэлзэн урссанд аав балмагдсан бололтой, ээжийг хүчээр шахуу чирсээр өрөөнөөс гарлаа.

Одоо л нэг юм тайван юм бодож болох нь.

Сэүн~аа чи хаана байгаа юм? Яагаад ирэхгүй байгаа юм.

Өрөөг гэрэлтүүлж байсан нар аажим аажмаар доошлон жаргаж, харанхуй ноёлоно.

Энэ хугацаанд сувилагч орж ирэн миний гарт байх дуслыг салгаад "аав ээж хоёр чинь үүдэнд өдрөөс хойш суугаад байх юм. Юу болсон юм"

- Та тэдэнд намайг сайн байгаа болохоор гэр лүүгээ харь гэж хэлээд өгөөч!

- За.

Сувилагч гарахдаа гэрэл асаах гэснийг нь болиулан харанхуй өрөөнд ганцаараа үлдэв.

Дэрлэж буй дэр минь бачуурсандаа болоод урссан нулимсанд минь норжээ.

Нуруунаас танил хүйтэн мэдрэмж мэдрэгдэхэд нь бушуухан эргэж харлаа.

- С-сэүн!

Тэр нөгөө л нэг гайхалтай царайтайгаар миний ард хэвтэж байв.

- Яагаад одоо л ирж байгаа юм. Тэр усанд унасанд өөрийгөө буруутгах хэрэггүй дээ. Чи надад хүрж чадахгүй байсан биздээ. Тэгээд л өөрийгөө буруутгаад ирээгүй юмуу?

Би түүнээс аргадангуй өнгөөр шивнэх шахам асуулаа.

- Бие чинь зүгээр биздээ?

- Чи ирчихсэн болохоор дээрдэж байна. Дахиж битгий холдоорой!

Тэр зүгээр л инээмсэглэн үсийг минь илбэх аж. Түүний хүйтэн энгэрт улам шигдэн хэвтлээ. Энэ мэдрэмжийг бүр саначихаж!

Хэсэг хугацааны дараа өрөөний температур улам л унаж байх шиг санагдаж эхлэв.

- С-Сэүнаа би даараад байна.

Тэр өөрөөсөө намайг түлхээд хөлд байх хөнжлийг минь нөмөргөөд гаднаас нь тэвэрлээ.

- Чамайг дулаацуулж чадахгүй байгаад уучлаарай!

- Өөрийгөө битгий буруутга!

You and me Where stories live. Discover now