Chapter 15

2K 239 20
                                    

- Н-надад о-одоо х-хамаагүй б-болохоор ч-чи ч г-гэсэн н-намайг ө-өөрийг ч-чинь х-хайрласан ш-шиг х-хайрлаарай!

Бороо хэтэрхий хүйтэн байсан учир эрүү минь чичирч ярихад хүндрэлтэй байв.

- Усан бороонд яах гэж гарч ирж байгаа юм!

- Н-надад э-эхлээд х-хариул!

- Хайрлах болохоор хурдан гэр лүүгээ харь даарлаа.

- А-ашгүй дээ.

Бие минь суларч арай гэж шүд зуун тэвчиж байснаа болин биеэ сул тавив. Яагаад гэвэл хүссэн хариултаа авсан болохоор санаа минь амарч байна.

Сэүний талаас

Тэр "Ашгүй дээ" гэж хэлэн зөөлөн инээмсэглээд миний гар дээр ухаан алдчихав.

Ухаан алдаж унасныхан дараа барьж аван өргөх гэсэн ч бие минь гэнэтхэн л Юно-ийн биеийг нэвт гарчихлаа.

Хичнээн түүнд хүрэх гэсэн ч чадахгүй байлаа.

"Хараал ид гэж. Яагаад болохгүй байнаа". Юно одоо ч замын хүйтэн цемент дээр усан бороонд норон хэвтэнэ. 

Түүний халааснаас утсыг нь аван 119 дуудах гэж хичээлээ.

"Төвлөр Сэүн. Юно үхэх нь байна" Яаж ч оролдоод би эд зүйлсд хүрч чадахгүй байв.

Гудамжны үзүүрт машины гэрэл тусахад л миний эцсийн найдвар хэмээн бодоод аль чадахаараа өөрийгөө уурлуулан ойролцоо байх ундааны савыг аваад тэр машиныг Юно-г харалгүй булан эргэхээс нь өмнө шидэж, цонхыг нь цохиж амжлаа.

Жолооч ашгүй хажуу тийшээ харан машинаа зогсоогоод Юно-г өргөн  машиндаа суулгав.

"Новш гэж хэрэгтэй үед чинь туслаж чадаагүйд уучлаарай".

Юно-ийн талаас

Нүдээ алгуурхнаар нээгээд эргэн тойрноо харав.

Эмнэлэгийн өрөөнд байгаа бололтой бүх зүйл нь гэгээлэг, цагаандуу өнгөтэй орчин угтлаа.

Одоо л нэг юм юмыг бүрэн дүүрэн бодохтойгоо болж өрөөнд байгаа зүйлсийг харвал ээж өрөөний буланд байх буйдан дээр цааш харан нэг юм хийж байв.

Эхэндээ ээжийг дуудах гэсэн ч хоолой сөөчихсөн бололтой гарч өгсөнгүй.

Арай гэж нэг юм:

- Э-ээж!

Ээж хийж байсан зүйлээ орхин арагшаа эргэж харан уулга алдаад миний зүг гүйн ирлээ.

You and me Where stories live. Discover now